“Мэдээлэл холбооны сүлжээ” компанийг шүүхэд өгнө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн  санхүүд шалгалт хийжээ. Шалгалтаар 2009 онд акт тогтоосон 91 сая төгрөгийн арван сая төгрөгийн актыг барагдуулаагүй байсан учраас  шүүхэд хандахаар болжээ.

Мөн 2012 онд гүйцэтгэх захирал байсан С.Адьяасүрэн тушаал гаргаж ТУЗ болон Хяналтын зөвлөлийн найман гишүүнд 24 сая төгрөгийн үр дүнгийн шагнал, нэг хүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь илэрчээ. Шалгалтаар тус компанийн удирдлага харилцагч байгууллагууддаа шинэ жилээр 26 сая төгрөгийн бэлэг хүргүүлсэн байна.

Компанийн аймаг, дүүрэг дэх салбаруудад ч цөөнгүй зөрчил илэрснийг тогтоосон хугацаанд арилгахыг улсын байцаагчид үүрэг болгож, 136 сая төгрөгийн торгууль тавьжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.