Занданшуулсан шарилыг олон нийтэд танилцуулна
Сонгинохайрхан дүүрэгт нэгэн айлын хашаанд зөөвөрлөгдсөн ирсэн занданшуулсан шарилыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн билээ. Тэгвэл уг шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймагт залахаар болоод байна. Харин нутаг руу нь залахаас нь өмнө буюу энэ сарын 21, 22-нд шүтээнийг Гандантэгчинлэн хийдэд олны өмнө ил гаргаж, сүсэгтэн олон мөргөх аж.
 
Занданшуулсан шүтээн нь одоогоос 200 орчим жилийн өмнө 1826-1905 оны үед амьдарч байсан "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх юм байна. Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увдисаар зандашсан байдаг гэнэ.
 
Шавь нар, нутаг хошууныхан нь өвгөн гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Сондномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь Аграмба Санжайжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи бороо усанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.