Транс тос буюу та бидний татгалзах хvнсний бvтээгдэхvvн
Сvvлийн vед транс тос гэх зvйлийн талаар ихээр ярих болсон. Энэ талаар мэдээлэл муутай зарим хvний хэлж буйгаар “эцэстээ идэх юм олдохгvй нь” гэдэг муйхар тайлбараар єєрийгєє хуураад байгаа юм. Мэдээж тосыг ханасан, ханаагvй гэж хоёр ангилдаг гээд эхлэхээр хvн бvр химич биш учраас нарийн ойлгоход тєвєгтэй. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад vйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал, монголчууд бидний хэрэглэж заншсан масло, маргарин зэрэг багтдаг. Энэ нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргvй хатуу болгосон бvтээгдэхvvн.

Транс тосыг анх 1880-гаад оны vед мах, маслоны олдоц муутай байх vед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болох вэ гэдгийг судалж туршиж vзсэн байна. Ингээд ургамлын тосон дээр устєрєгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулснаас vvдэлтэй аж.

Ингэж зохиомлоор гаргаж авсан єєх тос нь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж байгаа тухай анх 1990-ээд оноос эхэлж хєнджээ. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан єєх тос нь vргvйдэл, Алцхаймерийн болон зvрх судасны євчин, чихрийн шижин, зарим тєрлийн хавдар зэрэг олон євчлєлийн эх vvсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс єєхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Vvнээс гадна транс єєх нь хvvхдийн хєгжилд ч сєргєєр нєлєєлдєг гэдгийг эрдэмтэд нотолдог байна. Тэр ч бvv хэл ДЭМБ-аас анх хvн єдєрт хоёр граммаас илvv транс тос хэрэглэхгvй байхыг зєвлєж байсан ч 2009 оноос хойш хоол хvнсэндээ огт хэрэглэхгvй байхыг уриалсан байдаг.

Єнгєрсєн зун АНУ-ын Эм, хvнсний бvтээгдэхvvний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан єєх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс єєх тосны хэрэглээнээс бvрэн татгалзахаар болсон байна. Дашрамд дурдахад, Австри, Бразил, Канад, Швед, Англи зэрэг зарим улсад хvнсний бvтээгдэхvvн дэх транс єєхний хэмжээг зааж єгдєг бол Аргентин улс єнгєрєгч 2014 оноос транс єєхний хэрэглээнээс бvрэн татгалзаад байгаа аж.
Эрvvл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа саяхан транс тосны талаар олон нийтэд мэдээлэл єгєхдєє vvний хор хєнєєлийн талаар ард иргэдэд мэдээлэл сайн тvгээх хэрэгтэй байна гэдгийг онцолж байсан. Манай улсад ямар ч хяналтгvй борлуулагддаг бялуу, чихэр, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чимс, зарим тєрлийн сvvн бvтээгдэхvvн болон талх, нарийн боовны найрлагад транс тос агуулагддаг гэнэ.

Бид яагаад “хортой” тос хэрэглэдэг вэ

Ургамлын 100 литр шингэн тосыг хагас хатуу хэлбэрт оруулснаар овор хэмжээ нь хэд дахин багасдаг. Мєн ашиглалтын хугацаа уртасна. Єєрєєр хэлбэл исэлдэж, муудах хугацаа нь уртасдаг гэсэн vг. Vvнийгээ дагаад транс тостой бvтээгдэхvvний vнэ єртєг ч хямдарна. Тvvнчлэн, бусад хvнсний будаг, бодистой хольж болдог учраас єнгє, амт, vнэр ч оруулж болдог. Тиймээс л боов, чипс, масло зэрэг олноор нь vйлдвэрлэдэг бvтээгдэхvvнд эл транс єєх ихээр агуулагддаг хэрэг. Бvтээгдэхvvнийг муутгахгvйгээр удаан хугацаанд хадгалж, зарж чадсанаар тухайн vйлдвэрлэгч, борлуулагч ашиг олж байгаа ч бид эрvvл мэндээрээ хохироод байгаа юм.

Транс тосноос татгалзахын тулд зарим амттанаас татгалз

Тєрєл бvрийн тvргэн хоол, цайны газруудын хоол, бvтээгдэхvvнvvдэд их хэмжээний транс тос агуулагддаг. Жигнэмэг болон гоё цаастай, аманд ормогцоо хайлдаг пичень vvнд багтана. Учир нь жигнэмгийг хийх явцад нягтаршсан єєх тос /маргарин/ ихээр хэрэглэдэг. Ингэснээр хадгалалтын хугацаа урт болно.

Чанаж боловсруулан, ууталж багласан хоол хvнсний бэлэн бvтээгдэхvvнvvд нь мєн хадгалалтын хугацааг уртасгахын тулд ихэвчлэн транс тос хэрэглэдэг. Тvvнчлэн олон нийтэд хамгийн ихээр транс тос хадгалагддаг бvтээгдэхvvнд

1. Чипс
2. Майонез
3. Маргарин
4. Ихэнх vйлдвэрийн боорцог
5. Ихэнх vйлдвэрийн бялуу, нарийн боов
6. Ихэнх тvргэн хоолны газрын тосонд шарсан бvтээгдэхvvнvvд
7. Вафли, печень
8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд
9. Зарим чихэрvvд
10.Тvрхдэг шоколад
11. Зарим кетчуп

зэрэг багтдаг.
Хуушууранд транс тос агуулагддаг гэхээр зарим хvн гайхах байх л даа. Гэхдээ хоолын газруудад єдєржин халуунаар байж, хуушуур хайрч буй тосонд урвал явагдаад транс тос болсон байх магадлал нь маш єндєр гэж vзэж байгаа гэнэ. Тиймээс хоолны газрын хуушуурнаас татгалзах нь эрvvл мэндэд илvv тустай гэж ойлгогдохоор байна.

Тvvнээс гадна дэлхийн зарим оронд транс тосыг хэрэглээнээс гаргасантай холбоотойгоор аливаа хvнсний бvтээгдэхvvний хайрцаг, сав, баглаа, боодол тосны агууламжийг бичихийг шаарддаг.

Єєрєєр хэлбэл хагас устєрєгчжvvлсэн /trans fat эсвэл hydrogenic/ гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцэгийн, шар буурцгийн гэх мэт ургамлын тосыг vйлдвэрийн аргаар нягтрал ихтэй хатуу болгож тухайн бvтээгдэхvvнд хэрэглэсэн байна гэсэн vг.

Хэрэгцээт єєх тосоо хэрхэн авах вэ?

Хvний хэрэглэж буй нийт єєх тосны хэмжээ нь авч байгаа илчлэгийн 20 хувиас илvvгvй байх ёстой. Харамсалтай нь монголчуудынх 40 болон тvvнээс дээш хувьтай байдаг гэнэ. Ингэхдээ ихэнхийг нь муу буюу транс тосноос авдаг.

Хэрэв та єдєрт 2000 ккал буюу дундаж илчлэгтэй хоол хэрэглэдэг гэж тооцоод, vvний 20 хувь буюу 400 ккал-ийг тосноос авна гэж vзвэл:

•1 грамм єєх тосны илчлэг 9 бол 400-г 9-д хуваагаад 44 г тос хэрэглэнэ гэсэн vг.
•1 ширхэг чанасан
єндєг - 9 г
•Шарсан єндєг – 12 г
•1 цайны халбага ургамлын тос – 5г
•1 ц.халбага майонез – 7 г
•10 ш газрын самар – 5 г
•1 ш хуушуур – 15 г
•1 порц цуйванд – 10 г
•1 ц.халбага масло – 5 г
•1 аяга сvv – 6 г
•1 зvсэм бялуу – 17 г

Жагсаалтаас харахад бид 3 ширхэг хуушуур идэхэд л 45 г тос, 2 зvсэм бялуу идэхэд л 34 г тос, 4 ш маслотай талх идэхэд л 20 г тосыг авдаг байх нь. Vvнээс гадна хоолоо хийхдээ ногоогоо тосонд хуурдаг, єєхтэй мах хэрэглэдэг гээд бидний нvдэнд харагдахгvйгээр маш их хэмжээний тосыг єдєр тутамдаа авч байна.

Гол нь бид єєх тосны тєрлєєс сайныг сонгож, хэмжээг хэтрvvлэлгvй, зєв зохистой хэрэглэх юм бол урт удаан, эрvvл чийрэг амьдрах болно.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Trans 2015-10-21 11:34:02
    Transgui tosoo tegeed zaaj boldgui yumyy
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • уран 2015-10-21 07:10:59
    Зарим кетчуп зарим чихэр гэдгийг юу гэж ойлгох вэ. Мэдэхгүй юм бол ийм юм бичиж яадаг байна даа.
    202.179.20.69
    Мэдэгдсэн Хариулах
    • gerel 2015-10-21 11:45:39
      zarim geed haychihiin. aliig ni gej oilgoh yum bol doo
      202.70.40.162
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-21 03:07:24
    saihan urgamlin tosond chanasan boortsgoo ideed suutei tsaigaa uugaad saihan bortstoi labshaagaa idee.
    202.179.20.101
    Мэдэгдсэн Хариулах
    • zuw zuw 2015-10-21 03:45:51
      yaag vnen. mongol tsagaan idee shar tos zuuhii geed saihan yumzunduu l bnashd
      202.70.45.130
      Мэдэгдсэн Хариулах
  • бббббб 2015-10-21 02:19:42
    ямар хоол идэхийг заагаад өг. хаанаас хоолоо авах бэ? яаж идэхээ заалгая. хэд зажилж хэдэн гр-аар хазах бэ? яаж амаа хөдөлгөх бэ?
    203.194.116.18
    Мэдэгдсэн Хариулах