Усны үнэ 48 мөнгө болов

Хот, суурины ус хан­гамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл  хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйл­чилгээний үнийг нэмэх шийдвэр гаргажээ.  Өнөөгийн бодит хэрэглээ болон цэвэр, бохир усны үйлчилгээний өртөг зардлыг хянасны үндсэн дээр зардлаа нөхөж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор усны үнийг нэмж байгаа гэнэ. .

Тэдний тооцоолсноор Улаанбаатар хотод нэг литр цэвэр ус 48 мөнгө, бохир ус 24 мөнгө байхаар тогтжээ. Шинэчилсэн тариф долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх аж.

Мөн хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон байна. Усны сарын суурь хураамж төвийн зургаан дүүрэгт  2500 төгрөг буюу хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг байх юм байна.

С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайн байна 2014-06-16 01:49:26
    Зөв байна. Амиа бодсон ухамсаргүй монголчуудын түрийвчтэй нь ярьж байж л ус жаахан хэмнэдэг болгоно. Тэгэхгүй бол орон сууцанд амьдрагсдын усны хэрэглээ арай дэндүү байна шүү. Шүдээ угааж байна, усанд орж байна гээд л гоожуулаад зогсоод байдаг. Ёстой ухам
  • зочин 2014-06-16 01:21:54
    зөв зөв, одоо тэгээд саарал усаа эргүүлж ашигладаг болчихвол сайн байна даа. ундны усаа жорлон руугаа урсгаж байхаар