Газрын маргаан дайн болох нь
Улаанбаатарт хот төлөвлөлт гэдэг зүйл байдаггүйгээс болж иргэд амьдрахад туйлын хүнд болж буй. Иргэд хотын төвдөө тоглоомын талбай, машины зогсоол, нар харах цонхоо булаацалдан амьдарч байгаа бол гэр хороололд  айлууд хашааны газраа булаацалдан амьдарч байна.  Нэг үгээр хэлбэл  иргэд хоорондын газрын маргаан дайн болох нь холгүй байна. Баянзүрх дүүрэгт гэхэд газрын асуудалтай маш олон иргэн өдөр бүр холбогдох албаныханд санал хүсэлтээ өгөн, дүүргийн газрын албан дээр өнжиж байна.  Тэд өнөөдөр нэгдэн энэ асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрсдөд тулгамдаж буй асуудлаа нэг бүрчлэн хэлж холбогдох албан тушаалтнаас тайлбар шаардаж байсан юм. 

Баянзүрх дүүргийн тухайд хүн ам ихтэйн хэрээр гэр хороололд амьдардаг иргэд олон  учир газрын маргаан маш ихээр гардаг гэдгийг албаныхан онцолж байлаа. Тухайлбал 16-р хорооны 2-р байрны баруун талд болон 25, 26 дугаар байрны урд байрлах газрууд. 10 гаруй жил хэн ч ашиглахгүй хог хаягдал, нохой үүрлэдэг үүр болсон байна. Мөн  иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулж байна хэмээн ойр хавийн оршин суугчид гомдоллох болжээ. 

-Нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд албан тушаалаа ашиглан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст давхар газар олголт хийсэн байна. Гэтэл тухайн газартаа олон жил амьдарч суурьшсан газраа авах хүсэлтэй иргэд газар олголтод хамрагдаагүй байна. Тухайлбал,
•    20-р хорооны Гялалзахын энгэр, Тугалын дэнж, 
•    11-р хороо, Хонхорын станцын ард дүүргийн Засаг даргын захирамж  дээр Нийслэлийн Засаг даргын захирамж давхцаж аж ахуйн нэгжүүдийг хохироосон асуудал. “Төгс төгөлдөр Лхадэн” ХХК-ий гомдол.

-Зөрчилтэй иргэдийн хашааг хүч түрэн буулгахдаа иргэдийн эрх ашгийг маш ихээр хохироож  байна. Тухайлбал,
•    11-р хорооны Эмийн ургамлын хойд энгэр, Туул зөрлөг, 

- 18-р хорооны 14-р байрны зүүн талд, 25-р хорооны 37  б байрны ар талд, 1-р хорооны 16-р байрны хажууд, 23-р хорооны байрны хойд талд тус тус байрлах нийтийн эзэмшил газарт барилга барьж буй асуудал

-21-р хорооны нутаг дэвсгэрт хуучнаар ганц худгийн гаднах газарт оршин сууж буй иргэдийн газрын асуудал

- 23-р хорооны Горихийн урд тал, Баатархайрханы задгайд байгаа 52 байршилд хамрагдсан 5-аас дээш жил амьдарсан айлууд

- Улиастай, Гачуурт, Тэрэлжийн голын ай сав, цэвэр усны хамгаалалтын бүсэд олон жил оршин сууж байгаа иргэдийн газрын асуудал

- Тус дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр 065-р ангийн ард байрлах БАМ-ын байранд цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд буюу 40 орчим  айл оршин суудаг. Энэ 40 өрхийн газрын асуудлыг шийдэх зэрэг асуудлууд байгаа аж. 

- Мөн эдгээр газрын маргаан дээр сүүлд Дахин төлөвлөлтийн асуудал нэмэгдсэн гэдгийг тус дүүргийн иргэд хэлж байна. 

-БЗД-ийн 12, 14-р хорооны  дахин төлөвлөлтөд хамрагдсан айл, өрхүүд гурвалсан гэрээ байгуулснаас хойш барилга хугацаандаа баригдаж дуусаагүй байна. Үүнээс болж иргэд,  Олон сар түрээсээр амьдарч байна. Түрээсийн мөнгөө гэрээнд заасан хугацаандаа өгдөггүй мөн дутуу өгдөг, өгсөн мөнгөнөөсөө гэрээнд заагаагүй байж татвар авсан, сэтгэл санааны болон эд материалын хохирол их гарсан. Сургууль цэцэрлэгт хүүхэд хүргэх, эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа нь иргэдийн ая тухтай тайван орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Газраа өгч түрээсийн байранд амьдарч байгаа болон баригдсан байранд орж байгаа иргэд, ААН-ээс авч байгаа ХАОАТ, ҮХХ-ийн татварын асуудал үүссэн.  12-р хороонд иргэдийг тав тухтай, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан  “Бэрэн” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд дээрх асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгөхийг албаныхнаас хүссэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРААРАА НАМ ТАВИУЛЛАА ДАА ХӨӨРХИЙС 2015-10-21 03:11:52
    ХАШААНДАА ХАУС БАРИУЛААД ЧАДАХГҮЙ НЬ НИЙТИИН БАЙР БУЮУ ОРОН СУУЦАНД ОРНОО Л ГЭЖ МӨРӨӨДӨЖ АН НАМ ҮҮЛ ГЭЭЧИЙГ СОНГОСОН САНАГДАНА.ҮҮЛ САЛХИНД ТУУГДААД АРИЛЛАА ДАА...
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-21 00:18:04
    Батүүлд хулхидуулсан аа, мэдсэн үү, одоо, АН-ыг их сонговол ингээд л улс орныхоо,, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг балладаг юм байна,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-20 07:47:47
    тэрбум хүнтэй хятад улсад газрын маргаан байхгүй байна, чадахгүй байж хувьчлах хэрэг юу байна төр зарим юмм мэддэг байх хэрэгтэй юм даа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • бор 2015-10-20 07:44:17
    Хууль зөрчисөн бол буулгах л болж дээ.Дураар нь тавибал юу болох бол.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах