Н.Тавинбэхийг Багануур хотын захирагчаар сонголоо
Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчийг сонгох сонгууль энэ сарын 18-нд явагдсан билээ.
Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхлээд оройн 22:00 цагийн үед дуусч, саналын хуудсыг тоолоход сонгогчдын ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл дөнгөж 44 хувьтай дүн гарсан.

Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдээс Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан бол Н.Тавинбэх нийт сонгогчдын 57.72 хувийн санал авсан юм. Гэхдээ сонгогчдын ирц хүрээгүй тул сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт зохион байгуулж магадгүй талаар зохион байгуулах хорооныхон мэдэгдэж байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. 

Хамгийн их санал авснаар нь Н.Тавинбэхийг Багануур хотын захирагчаар сонгох тогтоолыг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос өчигдөр гаргалаа. Харин өнөөдөр тэрхүү тогтоолоо Багануур хотын ИТХ-д өргөн барих юм байна.

Дашрамд дуулгахад,  МАН-ынхан “Налайх хотын захирагчийг сонгоход санал хураалт бас л 50 хувийн ирцдээ хүрээгүй ч хамгийн их санал авснаар нь  нэр дэвшигч Ш.Хааныг сонгож байсанчлан  хамгийн их санал авснаар нь Н.Тавинбэхийг Захирагчаар сонгох ёстой” хэмээн жагсаал хийсэн билээ. 

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2015-10-22 00:34:08
    Хэрэв дагаж мөрдөхгүй бол хууль батлаад юугаа хийнэ. Хэрэв хуулиар ирц бүрдээгүй бол дахин сонгууль хийнэ гэсэн бол дахин сонгууль явуулаач.
  • zochin 2015-10-20 07:22:03
    Сайтандаа тавих гэж байгаа мэдээллийнхээ талаар сайн судалж холбогдох хууль дүрмийг уншиж баймаар юм даа. Хариуцлаггүй байна. Энэ сонгуулийг зохицуулсан хууль
  • нараа 2015-10-20 03:55:55
    Тавинбэхэд баяр хүргэе итгэл даана биздээ
  • zochin 2015-10-20 03:51:24
    Songuuliin huulia Zurchin baigaa yum bolow uu daa. Niit songogchdiin 50 + 01 huwi nl songuuld oroltsoj baij songuuli hvchintei boloh eostoi
    • Hariult  2015-10-20 07:24:51
      http://legalinfo.mn/annex/details/3143?lawid=6879 Энийг унш малаа Мэддийм шиг ярихиимаа чи
  • Зочин 2015-10-20 03:49:04
    дүүргийг хот гэж нэрлээд ялгаа нь юу байнаа хэлбэрийн төдий мөнгө үрсэн юм хийгээд байх юм, нөгөө үндсэн хуулийн ганц хот ч яалаа