Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-ын төлөх ху­га­цааг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах, хэ­сэгч­лэн төлөх журмыг ба­таллаа.

Учир нь Хөрөнгө оруу­лалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “Барилгын ма­териал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био технологи агуулсан бүтээг­дэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр бо­лон төмөр зам барих то­хиол­долд импортолсон тех­ник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан тат­вараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн татварын хуулиар зо­­хицуулна” гэсний дагуу хол­богдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай бол­сон.

Иймд Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулийг хэрэг­жүүлэх зорилгоор энэ оны зургаадугаар сарын 6-нд УИХ-аас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ба­тал­сантай холбогдуулан “Гаа­лийн болон нэмэгдсэн өрт­­гийн албан татварыг тө­­лөх хугацааг хоёр жил хүр­тэл хугацаагаар сунгах, эс­хүл уг татварыг хоёр жи­лийн хугацаанд хэсэгчлэн төлөх” журмыг Засгийн газ­рын тогтоолоор баталлаа.

Энэ журмын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хө­рөнгө оруулалт хийх хө­рөн­гө оруулагч нь татвар хойш­­луулах, хэсэгчлэн тө­­­лөх хүсэлтээ хөрөнгө оруу­­­лалт хийх тухайн сал­ба­рын яаманд хүргүүлнэ. Сал­барын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсний үндсэн дээр татвар хойшлуулах асуудлыг Зас­гийн газарт тавьж ший­дүү­лэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.