Ононгийн халуун рашааныг зориод сураггүй болсон иргэдийг хайж байна
Энэ сарын 10-нд Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашааныг зорьсон таван иргэн сураггүй болсон аж. 

Тодруулбал, иргэн Б, Ж, Л, Б, А нарын 5 иргэн Ланд-80 загварын 01-68 УНК улсын дугаартай, Ланд-200 загварын 25-28 УНИ улсын дугаартай автомашинтай энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон байна.Тэд дөрөв хоногийн дараа буцаж ирэх төлөвлөгөөтэй гарсан боловч одоо хүртэл сураггүй байгаа тул ар гэрийнхэн нь тусламж хүсч, Төв аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Дуудлага авсан даруйдаа Төв аймгийн Онцгой байдлын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Гэсэн ч Хэнтий,Төв аймагт цас орсоны улмаас эрлийн баг Хэнтий аймгийн Батширээт сумын Өнгөлжингийн адагт шаварт суужээ. Мөн үзэгдэх орчин тааруу байсан учир эрлийн ажиллагааг түр зогсоогоод байжээ. Ингээп өнөө өглөөний 07.00 цагаас эхлэн дахин эрлийн ажиллагааг эхлүүллээ. 

​Төв аймгийн Онцгой байдлын албан хаагчдын таамаглаж байгаагаар цас их орсон учир дээрх таван иргэн ирэх замдаа шаварт суусан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балай 2015-10-20 07:01:50
    Яршиг төвөг удсан тэнэмэлүүдийг хайж хөрөнгө үрдэг нь юуных вэ.
    122.201.24.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-20 01:10:45
    иргэн юу бичээд байна энд сайханбилэг гэсэн үг алга л байна шүүдээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-10-19 23:20:41
    Medreluud,,buh yumyg uls turjuuleh yumaa..saihanbileg er ni yamar hamaa bn?
    43.242.243.209
    Мэдэгдсэн Хариулах
  • оюунт 2015-10-19 16:49:33
    санаа муут яван хатна доорхи хүн өөрөө 2016 онд савдагтай нүүр тулах ажгуу
    43.242.243.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ge e 2015-10-19 14:04:02
    xa xa savdagiin xool boljee. bnaigaliin toloos avch ehellee. saihanbileg 1 nomert odoh bh daa
    43.242.243.205
    Мэдэгдсэн Хариулах