Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэв
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг  хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцсэн тухайгаа мэдээллээ. 

Тус бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй” гэдэгт санал нэгджээ. Тус бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсгээс боловсруулсан сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэнэ. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл заалтын санал хүргүүлсэн. Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байгааг дуулгав.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй өргөн барихаар төлөвлөөд байна. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг өргөн барьсаны дараа нарийн хэлэлцэх болно” гэлээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2015-10-19 08:01:58
    tur ulam sulidan doroituulsan ene hudal shoy songuuli tsegleh heregtei rad tumen itgel aldarsaan uurtuu tohirsin huuli batlaj yah ve paralament uuruu tarah h-te...
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-19 07:29:20
    энэ нэг хэлбэрдсэн нөхөр байнга л худлаа ярьж байх юм, ядаад БОНХАЖЯ-ны сайд болгочих юм тэр чинь бас л худлаа ярьдаг яам шүүдээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах