Намуудын хүсэж буй Сонгуулийн хуулийн өөрчлөлт

Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлджээ. Иймээс Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг үргэлж хагаралдаж байдаг улс төрийн намууд энэ удаа МАН-ын санаачилгаар анх удаагаа эвлэлдэн нэгдэж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад буй. Тодруулбал, Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахын тулд МАН-ын-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахлуулан,нам, намаас нэгээс гурван хүн багтсан нийтдээ 22 намын 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Гэхдээ нэг зүйлийг дурьдахад энэхүү хуулийн төслийн боловсруулахад төрийн эрхийг барьж буй АН-ынхнаас нэг ч гишүүн оролцоогүй юм. Гэлээ гээд төсөл боловсруулахаар оролцогчид Ан-ынхныг анхаарал тавьсангүй хэмээн гомдоллоогүй ч дийлэнх намууд хамтраад хуулийн төсөл боловсруулж байгаа болохоор хамгийн зөв шийдвэр гарна гэдэгт итгэсэн буй.
Гэхдээ төсөл боловсруулагчдад гурван сонголт байсан. Эхнийх нь Р.Бурмаа гишүүний ахалсан гурван жил боловсруулсан хуулийн төслийг бариад явах уу, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа 2012 оны Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах журмаар явах уу, эсвэл цоо шинэ хуулийн төсөл гаргаж ирэх үү гэсэн саналууд байсан. 
Харин намууд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмаар явахад санал нэгдсэн юм. 
Ингээд Монголын улс төрийн намууд, иргэд, судлаачдын саналыг нэгтгэж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.
Үүнд:
-Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.
-Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгав.
-Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзлээ.

-Сонгуулийн хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.

-Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгав. 

-Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.

-Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.

-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан.

-Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.

Харин одоо эл хуулийг төсөлдөө  Засгийн газар болон СЕХ-ноос санал авахаар илгээгээд буй. Дээрх байгууллагуудаас хариугаа  ирүүлчихвэл уг хууль үндсээрээ УИХ-д өргөн барихад асуудалгүй болно. Угаас УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнөх сүүлчийн намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа билээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-10-20 09:50:24
    Намаас гадна олон нийтийн байгууллагаас нэр дэвшүүлэх эрхийг нээж өгөх хэрэгтэй байна. Намын дарангуйлал хэрээс хэтэрлээ.
    202.131.229.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Батбаатар 2015-10-20 00:51:49
    Дандаа намуудын төлөөлөл хууль боловсруулах нь учир дутагдалтай,ИНБ-ууд иргэдийн төлөөлөл байхгүй байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна.
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-19 07:35:18
    Монгол улсад Хаан хэрэгтэй Их хурлыг тараа нэг хүний дарангуйлал тогтоо ганцхан нүгэл гэдэг хууль байхад л болно
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • бббббб 2015-10-19 06:14:41
    лйувар хийх дамжааны хууль дүрэм гэх үү дээ. ардууд болосруулаад санал аваад их хуралаар шийдүүлбэл дээр юм.
    203.194.116.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-10-19 05:37:10
    Ene luivarchdiiig songoh huuli tiim chuhal uu, dandaa songuuliin huuli yarih yum
    202.21.113.86
    Мэдэгдсэн Хариулах