Дүрвэгсдийг тойрсон ээдрээ
Европ тив Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн томд тооцогдох дүрвэгсдийн давалгаанд дайрагдаад байна. Өдөр болгон хэдэн мянгаараа орж ирж байгаа дүрвэгсэд хоол унд, орон байрнаас эхлээд үндэстэн хоорондын хэрүүл тэмцэл хүртэл маш олон асуудлыг бий болгоод байгаа. Иймд өнөөдөр Европын холбооны гишүүн орнуудын нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал, толгойн өвчин нь Ойрхи Дорнод, Хойд Африкаас ирсэн цагаачдын асуудал болж хувирлаа. Асуудлыг шийдэх янз бүрийн жор, санал гарч байна.
 
Тухайлбал, Германы цагдаагийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэл " DPoIG "-ийн тэргүүн Райнер Вендт нь Австритай залгаа хилийн дагуу хашаа барихыг уриалжээ. Тэрээр "Хэрэв бид хил дээр үнэхээр чанга хяналт тогтоохыг хүсч байгаа бол Германы хилийн дагуу хана барих ёстой. Хэрэв бид ингэж хилээ хаавал Австри нь Словенитэй залгаа хилээ хаах бөгөөд энэ бол бидэнд хэрэгтэй. Ийм ханагүйгээр дүрвэгсдэд зориулсан транзит бүс байгуулах нь ямар ч утгагүй юм" гэсэн байна. Цаашлаад Герман нь "Бүгдээрээ манайд ирцгээ" гэсэн дохио явуулахаа болих хэрэгтэй гээд "Манай улсын дотоод дэг журам аюулд өртөж, бид нийгмийг хамарсан үймээний босгон дээр ирээд байгаа тул хэн нэгэн нь тормоз дээр гишгэх хэрэгтэй" гэжээ. Энэ хэн нэгэн нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг хэлж байгаа гэдгээ ч Райнер Вендт хэлсэн байна.
 
Ийм нөхцөлд ХБНГУ-ын Канцлерын албаны тэргүүн, дүрвэгсдийн асуудал хариуцсан зохицуулагч Петер Альтмайер нь улсаасаа албадан гаргаж байгаа цагаачдын тоог эрс нэмэхийг уриалав. Тэрээр "Орогнол авах эрхгүй хүмүүсээс хамгийн багадаа 50 хувийг нь богино хугацаанд эх орон руу нь буцаах гэсэн зорилгыг бүгд дэмжье. ...Мөн маш удаан хугацаанд ар гэрээ нааш нь татах боломжгүй байх болно гэдгийг дүрвэгсдэд сайтар ойлгуулах хэрэгтэй" гэжээ.
 
Ингэхдээ хүлээн авах дүрвэгсдийн дээд хязгаар тогтоох саналыг Альтмайер эсэргүүцэв. Учир нь, дээд хязгаар тогтооно гэдэг нь асуудлыг шийдэж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж тэр үзсэн байна. Мөн цагаачдыг хүлээн авах түр байруудад хийх ёстой ажилд дүрвэгсэд өөрсдөө оролцож байх нь зөв гээд тэдэнд герман хэл заах гэх мэт арга хэмжээ авах замаар шинэ газар нийгэмшихэд нь туслах хэрэгтэйг онцолжээ. Үүнээс гадна цагаачдад зарцуулж байгаа зардал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор татвар нэмэх боломжийг эрс үгүйсгэсэн байна.
 
Харин Канцлер Ангела Меркель энэ сарын 18-нд Туркт айлчлан Ерөнхий сайд Ахмет Давутоглу, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай уулзаж цагаачдын давалгааг багасгах, зогсоох арга замын талаар ярилцжээ. Улмаар Туркээс Европын холбоо руу хууль бусаар орж ирсэн дүрвэгсдийг буцааж хүлээн авах тохиролцоог хэрэгжүүлэх, хариуд нь Туркт санхүүгийн тусламж үзүүлэх, мөн Туркийн иргэдийг Европын холбоо руу визгүй зорчих асуудлыг нааштайгаар шийдэх, Туркийг Европын холбоонд элсэх асуудлыг түргэтгэх талаар анхан шатны тохиролцоонд хүрсэн байна. Ойрхи Дорнод, Хойд Африкаас Европын холбоо руу нэвтэрч байгаа дүрвэгсэд, хууль бус цагаачдын ихээхэн хэсэг нь Туркийн хилээр дамжин орж ирдэг тул тийм хүмүүсийг Туркийн эрх баригчид албан ёсоор буцаан авдаг болох нь нэн чухал болоод байгаа юм.
 
Үүнтэй холбоотойгоор Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэл хийж Туркийн иргэдийг Европ руу визгүй зорчдог болгох, хууль бус цагаачдыг эргүүлэн авах тохиролцоог 2016 оны долдугаар сараас нэгэн зэрэг үйлчилж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч Эрдоган нь Ангела Меркель болон Франц, Их Британи, Испанийн удирдлагад хандан улсыг нь Европын холбоонд эслүүлэх хэлэлцээрийг түргэтгэхийг уриалсан гэдгээ хэлэв.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: "Deytsche welle".
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amrita 2015-11-11 04:55:05
    bi baisan bol buh durvegchdiig orj irehees n omno chimeegui jivuuleh baisan. buh uls tsagaachdad durguishdee unendee
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-19 13:53:45
    Vangaagiin zugnul bielej baina daa
    112.72.13.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Duyaa 2015-10-19 09:53:20
    Uudu shidsen chuluu uurin tolgoi dr gej zugeer amidarch bsan ulsiig bumbugduud yu hojivoo baruunihan ushu aihtar ym bolnoo harjil baiya
    112.72.13.243
    Мэдэгдсэн Хариулах