Г.Нямдорж: Би Н.Номтойбаярыг бодох юм бол өндөр боловсролтой хүн
“МАК” группын өв залгамжлагч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх асуудал олны анхаарлыг татсаар байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтан, хууль хяналтын байгууллагын экс ажилтан, эрдэм мэдлэгээр бялхсан түүний холбогдсон хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй. Ингээд түүний багын найз асан “Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой ярилцлаа.

-Өөрийг чинь шоронд байгаа гэж бодсон?

-Хууль хяналтын бай­гуул­ла­гынхан үнэнд гүй­цэгдсэн гэхээсээ илүү ичсэн­дээ сулласан гэхэд болно.Би хэрэг хийгээгүй учраас хэрэг хэрэгсэхгүй болоод суллагдсан.

-Хар тамхи, мөрийтэй тог­лоомын хэрэгт холбогдсон бил үү?

-Хэдэн залуучууд пиво уугаад сууж байхад нь давхиад очихгүй юу. Дөнгөж ороод пиво ууж байтал цагдаагийнхан гаднаас орилдоод ороод ирссэн. Тэнд сууж байсан залуус сонирхолтой биш би чухал байсан юм билээ. Цагдаа нар хамгийн түрүүнд машиныг чинь нэгжинэ, буу сум, хутга байна уу гээд эхлэнгүүт “Та нарыг мэдэхгүй биш, ямар нэг юм шургуулж мэднэ.

Гар хуруугаа сайн харуул, гэрчийн дэргэд нэгжүүлнэ” гээд дайрсан. Тэгээд хэд хэдэн гэрчийн дэргэд, гэрэл чийдэнтэй нэгжүүлсэн. Надаас хутга шөвөг, хар тамхи битгий хэл хадаас ч гараагүй. Тэгээд шөнийн 12 цаг гэхэд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Маргааш өглөө нь хэвлэл мэдээллийн маш их ач холбогдол өгч “Мунзуй” хочит Г.Нямдорж хар тамхи, мөрийтэй тглоомын хэргээр баригдлаа” гэж худлаа бичсэн.

-Яагаад хар тамхи, мөрийтэй тоглоом гэж мэдээлсэн юм бол?

-Надаас хар тамхи гаргана гэж тооцоолсон юм шиг байна лээ.Тэгээд мэдээгээ түрүүлээд хэвлэлээр цацчихсан. Гэтэл би үүнийг нь гадарлаад гэрчүүдийн дэргэд нэгжүүлж төлөвлөөг нь нураасан.

-Таны хэрэг яагаад хэрэгсэхгүй болов?

-Би чинь өөрийгөө хамгаалах хэрэгтэй биз дээ. Н.Номтойбаяртай муудалцсан улс яаж хохирсонг бүгд мэднэ. Тэгэнгүүт би хэвлэлд хандаад өөрийгөө олон нийтийн хараа хяналтанд оруулчихгүй юу. Хууль хяналтын байгууллага ичсэн нэрэндээ хэрэгсэхгүй болгосон. Тэр их эрх мэдэл, эрдэм мэдлэгийг би барахгүй шүү дээ.

Яг үнэндээ Н.Номтойбаярт эрдэм мэдлэг гэж байхгүй. 45 дугаар сургуулийг төгсөөгүй хүн дээ. Надад бол ангийн найз нөхөд, зургийн цомог гэж бий. Цаадахад чинь байхгүй. Дунд сургуулиа төгсч чадалгүй хөөгдөөд АНУ-д очиж шоронд орсон гээд л үнэн намтар нь эхлэнэ. Юун хоёр дээд сургууль, магистр бэ. Дунд сургуулиа төгсөөгүй хүн магистр болдог юм уу. Харин би түүний дэргэд боловсролтой хүн. Дунд сургуулиа төгсч, анги хамт олонтой уулзаад явдаг.

-Мөрийтэй тоглоом, хар тамхи, хутга шөвөгний асуудлууд бүгд хэрэгсэхгүй үү?

-Угаасаа хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэг гэж байхгүй. Хэрвээ хар тамхи татаж байгаад мөрийтэй тоглоом тоглосон бол арван жил авна биз дээ. Хар тамхи татсан гээд гэх бацаанууд цаад цагдан хорихоор дүүрэн байна. Дахиад хэлэхэд хэвлэлийнхэн хэн нэгний захиалгаар хар тамхи, мөрийтэй тоглоомын хэргээр баригдлаа гэж намайг гүтгэсэн. Тэр байтугай гүтгэсэн улстай уулзах өдөр ирэх байлгүй. Надад хутга шөвөгний асуудал байхгүй. Би биш УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн газар танхайрч иргэн Д.Баттулгыг хутгалсан гэдэг нь тогтоогдсон. Үүнийг би биш хууль хяналтынхан тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэн Н.Номтойбаярыг ял­лагдагчаар татсан. Тэгээд хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод хаячихсан нь прокурор шүү дээ.

-Таны хэргийг хэрэгсэхгүй болгосонд баярлаж байна уу?

-Юунд баярлах юм бэ. Гэхдээ эрх мэдэл, мөнгөтэй хүнд хууль хяналтынхан хэрхэн үйлчилдэг болохыг олон түмэн харлаа. Хүн хутгалсан, олон нийтийн газар танхайрсан хэргээр ял эдэлж байгаа 1800 гаруй хүн байдаг юм байна. Яг Н.Номтойбаярын үйлдэлтэй адилхан. Тэгэхээр прокурорын газраас тэдгээр залуусаас уучлалт гуйгаад суллах эрхзүйн орчин бүрдэж байна гэсэн үг.

-Та нарын хэргийг шалгаж байсан цагдаагийн цолыг буу­руулсан гэж дуулдсан.

-Тэр цагдаа шударга ажиллас­ныхаа төлөө цолоо бууруулж болохгүй. Анх энэ хэргийг цагдаа­гийн хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн. Цолоо бууруулж, хэл­­мэгдсэн цагдаагийн ажилтан хэзээ нэгэн цагт дуугарах болов уу. Н.Номтойбаяр “Цагдаагийн бай­гууллага хэвлэлд мэдээлэл өглөө” гэж хэл ам хийсэн юм билээ. Ажлаа хийсэн цагдаагаа хам­гаалж чадахгүй удирдлагатай юм уу гэж бодсон. Гэхдээ цагдаа шу­дарга ажиллаж про­курор хэргийг бантагнуулсан. Яллагдагчгүй хэрнээ хохирогчтой гэмт хэрэг болгох гэж хяналтын прокурор Б.Батхишиг улайрсан даа.

-Хохирогч Д.Баттулга гомдол гаргасан уу?

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт төмөр мөсний саваар цохиулж, хутгалуулсан Д.Баттулга шүүхэд гомдол гаргасан байна лээ. Цагдаагийн газраас хохирогч гэдгийг нь тогтоосон, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагч Н.Номтойбаяр гэж бичсэн харагдсан шүү. Тэгэхээр Яллагдагч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр л гэж явах байх. Энэ хүн хутгалсан хэрэг шүүх дээр очилгүй өнгөрөхгүй л болов уу.

-Өөрийг чинь АН-ынхан дэмжээд байгаа юм уу?

-Хүн хутгалсан этгээд янз бүрээр биеэ хамгаална. Аль болох улс төржвөл сайн биз. Тэр бааранд хэн анх агсарч хутга барьж дайрч, бусдыг гэмтээсэн бэ гэвэл та бидний танил Н.Номтойбаяр. Миний хувьд аль нэг нам, улс төр сонирхдоггүй хүн. Н.Номтойбаяр үлгэр зохиож энэ хэргээс нэр цэвэр гарах гээд чармайгаад байгаа юм. Бодвол өмнөөс нь боддог, толгойгоо зовоодог пиарчид зохиож байгаа биз. Хүн хутгалсан хэрэг нь олон гэрчтэй, гэрэл гэгээтэй орчинд болсон бо­лохоор яаж чадахгүй. Надад хол­богдуулсан хэрэг хэрэгсэхгүй болж байгааг мэдэнгүүтээ түрүүлээд тийм яриа гаргаж байгаа байхгүй юу. Хар багаасаа муу зан сурсан хүүхэд.

-Мөнгө нэхсэн үү?

-Эхлээд мөнгө нэхсэн гэж гүт­гэсэн. Дараа нь АН-ын явуулга гэж булзааруулсан. Дандаа тэгдэг юм. Хүчин, хориотой ан, авлига өгсөн асуудлыг нь сөхсөн бие хамгаалагч Б.Батзоригыг мөнгө нэхсэн гэдэг байхгүй юу. Би түүний бузар мөнгөнөөс авахгүй.

-Яагаад?

-Энэ бацааны намдаа хандив­ладаг мөнгийг олох гэж Монголын ард түмэн хэдэн арван жил хөрөнгө гарган хайгуул хийж хөлсөө урсгасан болж таарсан. Тэдний тэр ямар нэг аргаар авсан уурхай дээр нь олон хүн амиа алдсан юм шүү. Няц даруулах, бутлуулах, хэрчүүлэх гээд олон осол гардаг нуугаад өнгөрдөг. Миний бие уурхай дээр осол аваар гарч цус нулимс үерлэж байхыг олонтоо харсан, сонссон.

-УИХ-ын гишүүн Н.Номтой­баяр өөрийг чинь танихгүй гэж байсан.

-Хүн хутгалчихаад гэмгүй царайлан сууж байхад сэтгүүлч асуусан шүү дээ. Тэгэхэд мань эр “Тийм хүн танихгүй” гэж мэдэгдсэн. Олон хүн гэрчлээд эхлэнгүүт “Дээр үед таньдаг байсан одоо танихаа байсан” гэж нохойтсон. Саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Бид хоёр 40 мянгатын найзууд” гэх ухааны юм ярилаа. Багадаа дэггүй байсан ч одоо ухаажсан ч гэх шиг. Би мэднэ шүү дээ. Багадаа тийм сахилгагүй хүүхэд байгаа ч үгүй. Хичээлээ таслаад мань мэтийг дагасан далдаак л байсан. Малын зүс улирлаа дагаад хувирдаг юм гэнэлээ. Харин хүний яриа хөөрөө, түүх намтар ингэж хувирч байгааг анх удаа л харж байна. Ямар худалч гар бэ гэдгийг бүгд харлаа. Тун удахгүй “Мунзуй” Нямдорж найз минь намайг аваарт ороод эмнэлэгт үхлүүт байхад баас шээсийг нь зөөж явсан ачтан” гээд ярьж магадгүй. Хийсэн хэргийнхээ төлөө надаас биш хохирочоосоо уучлалт гуйх биз дээ.

-Уучлалт гуйх уу?

-Хүн хутгалсан хэргийг прокурор, цагдаагийнхан нотолсон. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан нь нотлогдсон авч... гээд зогсчихоод байгаа юм.

-Та нарт эр улс шиг эвлэрэх боломж байгаагүй юм уу?

-Н.Номтойбаяр эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ бярдаад эхэлсэн. Маргааш нь гүйж ирээд “Найзууд аа би архины халуунд тэнэгтсэн байна” гэвэл ойлгох л байсан. Тэгэхийн оронд нохой, муур гээд элдвээр бичүүлж эхэлсэн. Намайг нь хүний гар хөл хуга цохисон, хүчин, дээрэм хийсэн гээд бичүүлж гарсан. Өөрийнхөө хийдэг үйлдлээ л бичүүлээд эхэлсэн. Зохиомол хэрэг үүсгүүлэх гэж ядчихсан даа зайлуул. Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “Нэг ч сэтгүүлчийг шүүх цагдаад өгөөгүй” гэж байгаа биз дээ. Тэгвэл “Zaluu.com” сайтын сэтгүүлч Б.Отгонбаяр гэдэг хүнийг цагдаа, шүүхэд зэрэг өгсөн. Тэр сэтгүүлч нь хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Тийм л худалч хүн. Сэтгүүлч нараар баахан худал зүйл бичүүлчихээд дараа нь “Би бичүүлээгүй” гэж хэлнэ дээ.

-Цензургүй яриа” нэвтрүүлэгт өгсөн яриаг нь юу гэж бодсон бэ?

-Ан гөрөө хийдэггүй гэдэг хүн маань анчин болчихсон. 30 гарч яваа Н.Номтойбаяр энэ их эрдэм мэдлэг, тагнуул, сайд, дарга хийхийн завсар хэдийд анчин болчихов. Намтартаа “Анчин гөрөөчин” гэж оруулах хэрэгтэй. Тэр алсан эм баавгайн зургаа хараад цочиж байгаа биз дээ. Тэр баавгай эрдэм мэдлэг төгс Н.Номтойбаяртай өөрөө зургаа даруулсан юм байна л даа.

Хоёр бамбарууштай эм баавгайг алахад нь би байж байсан. Үхчихсэн эх дээрээ хоёр бамбарууш нь гүйгээд ирэнгүүт буудчихсан юм. Элэг эмтрэм үйл явдал болсон. Н.Номтойбаяр “Энэ хоёр бам­баруушийг алахгүй бол дагаад байж мэднэ” гэсэн хачин зүйл ярьж байсан. Өөрөө эхнэр хүүхдээ ярихгүй хэрнээ бусдын гэр бүлийг оролдоод сууж байна лээ. Бас тэр нэвтрүүлэгт эх орны баатар хүний үр сад гээд ярьж байна лээ. Удахгүй Чингэс хааны удам ч болж мэднэ. Удам судрыг нь мэдэх хүмүүс өөр түүх ярьдаг юм. Надад нэг сонирхолтой бичлэг бий.

-Таньд туслаж явсан биш үү?

-Би ч туслаж явсан. “Женко” Баттулгын хүүд зодуулж байхад нь салгаж байсан. Зодуулсандаа шаралхаад бааранд байсан бүх хүн рүү хутга барьж дайраад Тагнуулын Ерөнхий газрас хөөгдсөн. Тухайн үед хэвлэл мэдээлэлд гарсан юмдаг. Олон удаа зодуулах, нүдүүлэх явдлаас нь хамгаалсан. Архи уухаараа дэндүү тавьтиргүй этгээд шүү дээ. Хуурамч бичиг баримт бүрдүүлээд гээд хачин юм ярьж байна лээ. Дандаа л мөнгө ярьдаг юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайг мөнгө нэхэж дарамталдаг байсан гэх зүйл ярьж байна лээ. Тэгж болохгүй шүү дээ. Эхнэртэй нь уулзах гэж яаж гүйцгээж байлаа. Н.Багабанди гуайг гэртээ оруулах гэж зам хүртэл хааж байсан. Тэр хүмүүсийн хүч дэмжлэгээр “МАК” гэдэг групп боссон юм. С.Баяр гуай Европын Сэргээн босголтын банкнаас 400 сая ам.долларын зээл авахад нь батлан даалт хийж байлаа. “Пума” зочид буудалд уулзах гээд юу болж байлаа даа.

Дараа нь энэ хүмүүсийг муулаад, доромжлоод байхгүй уу. У.Хүрэлсүхийг “Надаас зөндөө их мөнгө авсан новш” гээд өөрөө бичсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо болохоор “Би фэйсбүүкээ хоёр алдаад ч” гэх шиг. Нөгөө эрхэм чехист ч новширдог байна шүү. “МАК” групп дээр ажилчидаа тагнаж чагнадаг маш том тоног төхөөрөмж, мессиж уншаад суудаг баг бий. Мэдээлэл алдахаас сэргийлсэн хэрэг л дээ. Тэд нар байхад фэйкбүүкээ алдлаа юу. Уснаас хуурай гарахдаа гаргуун шүү дээ.

-Н.Номтойбаярыг улс төр болон хууль хяналтын байгууллагыг атгасан гэж хэлэх гээд байна уу?

-Цаад талд нь бүгдийг зохицуулдаг, далдын хар хүч байна шүү дээ. Дунд сургуулиа ч төгсөөгүй хүүхдийг сайд дарга, төрийн түшээ болгож тоглуулдаг нууц ноёнтон байна. Тэр нууц ноёнтон хууль хяналт, төрийн тэргүүнүүдтэй учраа ололцоно. Н.Номтойбаяр бол өнгөн тал, бэлтгэгдэж байгаа өв залгамжлагч. Тэр далдын хар хүч, нууц ноёнтонд хууль хяналтынхан үйлчилнэ. Ядахдаа тэтгэвэрт гараад “МАК” группт очоод харуулын дарга болно. Алт хууль бусаар гаргалаа гэх шуугианы үед ажиллаж байсан хилийн цэргийн генерал одоо энэ группт хамгаалалт хариуцаад явж байна. Нэгэнтээ аав нь “Миний хүү алдаа ихтэй. Хүн болгохын улс төрд оруулсан” гэж ярилцлага өгсөн байдаг. Монголын улс төр хүүхэд хүмүүжүүлэх цэцэрлэг болчихсон юм билээ. Н.Номтойбаяр УИХ-д ороод суухаар төрийн үнэлэмж, хүндлэл алга болчихож байгаа хэрэг.

-Та хоёрын маргаан цаашид үргэлжлэх үү?

-Надад маргах сонирхол байх­гүй. Н.Номтойбаяр зүгээр байхад өдөж хэрэлдчихээд одоо болохоор мөнгө төгрөг нэхсэн, аваад чимээгүй бол­лоо гэх хачин юм бичүүлээд байгаа юм. Хүнээс мөнгө нэхэж амьдрах дээрээ тулаагүй. Хар багаа­саа өнчирч амьдралын хатуу хүтүүг туулахдаа алдсан оносон зүйл надад бий. Тэр бүхнийг маань ухаж төнхөөд байхаар арвалзана биз дээ. Гэхдээ энэ бүхнийг хууль хяналтын байгууллага зогсоож болно. Хэний зөв бурууг ялгаад өгчих шүүх засаглал гэж байгаа биз дээ.

-Өөрийн чинь мөрдөнгөөс бичсэн захиаг уншсан. Н.Номтой­баяр өөрийг чинь бичээгүй гэж байна лээ.

-Би чинь цаадахыг чинь бодвол өндөр боловсролтой гэж хэлсэн дээ. Дор хаяж дунд сургууль төгссөн хүн шүү. Тэр захиа дээр маргах гэж байгаа бол барахгүй. Би бичсэн. Хоёр сар хоригдохдоо хүн амьтнаар үс үсэг, найруулгын алдаагаа засуулсан. Зохиолч нар ч гэсэн засуулдаг гэсэн биз дээ. 461 дүгээр ангид өндөр боловсролтой ч халтираад орчихсон нөхдүүдээр хянуулсан. Тэгээд л сонинд гаргасан даа. Тэр захиа олон хүнд хүрсэн байна лээ. “Би чинь Номтойбаяр шиг намынхаа залуустай нийлж хүчин хийгээгүй, хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч аргалаагүй. Би чинь Н.Номтойбаяр шиг намынхаа генсект 600 сая төгрөгийн авлига өгөөгүй, хүүхэнд бугын зуулт өгөөгүй, хамар амыг нь хазаж сэглэж байсангүй. Буу зэвсгээр хүн амьтан сүрдүүлж явсангүй, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг зодоод толгой дээр шээс явсангүй.

Бадамдамдингийн хүүхдийг хамрыг цөмлөж явсангүй. Би худлаа ярьсангүй” гэж бичсэн. Энэ бүхэн гэрчтэй шүү дээ. Бадамдамдингийн эхнэр нь хүүхдээ зодуулсан гээд заргалдаад явж байсан гээд батлагдана. Та нар асуугаад яваач. Зодуулж хазуулсан бүсгүйн ярилцлага надад байдаг юм. Өөрийгөө хамгаалахын тулд мэдээлэл цуглуулдаг болсон найзынхаа талаар. Гэхдээ ихэнхийг нь мэднэ.

-Яагаад Н.Номтойбаярын найз нөхдүүд араас нь “хутга шаагаад” байдаг юм бэ?

-Найз нөхдүүд нь биш мань хүн эхлээд доромжилдог, гомдоодог байхгүй юу. Аав нь ор сураггүй алга болчихсон бие хамгаалагч Б.Батзоригийн хүч хөдөлмөрийг өч төчнөөн жил сорсон. Н.Номтойбаярыг хамгаалаад заа­зуур­дуулж байсан.Хэрэг төвгийг нь хүртэл даагаад гарч байсан даа. Өөрөөр хэлбэл түүний төлөө амь насаа хүртэл өгөхөд бэлэн байлаа. Н.Номтойбаяр ан гөрөө хийх нэрээр хүүхэнтэй майханд унтаж байхад Б.Батзориг бороонд чичрээд хонодог.

Уулнаас буугаад машиндаа хонъё гэхээр Н.Номтойбаярыг айчих болов уу гээд шүү дээ. Мань хүнд нөхөрлөл, хүндэтгэх зүйл гэж байдаггүй. Хүний сайхан сэтгэлийг мөнгөөр хэмжиж боддог. “Намайг энэ нөхөр алуулахаас аварлаа” гэхийн оронд хэдэн төг­рөгийн ажил хийж бэ гэж боддог. Өнгөрсөн онд гэхэд Н.Номтойбаяр хүн хутгалсан хэрэгтээ намайг хутгах хэрэггүй байлаа гэж. “Энэ муу нэртэй нөхрийг түлхье” гэж бодсон байхгүй юу. Түүнээс биш найз нөхөр гэж хараагүй. Намайг байг гэхэд журмын нөхөд болох У.Хүрэлсүх, О.Содбилэг, Д.Сумьяабазар нараа тогтмол муулж явдаг хүн. Би сайн санаж байна. Н.Номтойбаяр “Энэ О.Содбилэг ээж Д.Туяатай УИХ-д нэр дэвшинэ гэж тойрог булаадаад хэрэлдээд байх юм” гэж байнга ярина.

Мань хүн Д.Сумьяабазарт Богд уулын урд талд газар зарахгүй юу. Тэгсэн хэрнээ “Д.Давгадоржид битгий хэлээрэй гэж байна. Ах дүү улс бие биенээсээ юм нуудаг” гээд муулдаг байхгүй юу. Яагаад үүнийг хэлэв гэхээр ийм л хүн хэзээ нэгэн цагт төрийн тэргүүн болно гээд явж байна шүү. Миний энэ ярилцлага гарангуут дарваан хар Цогоо мэтийн нөхдүүд “Хуульзүйн сайд Х.Тэмүүжин ээ эрүүгийнхэн даварлаа” гэж бичдэг. Намайг харахаараа сүү долоосон гөлөг шиг гөлөлзөөд “Би бичээгүй. Одоохон аваад хаячихья” гэдэг байхгүй юу. Надад мэдэгдэхгүй, Н.Номтойбаярт харагдахаар муулах гэж оролддог нөхдүүд бас бий шүү.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-16 14:25:59
    Ер нь Нямдорж нэртэй хүн болгон ийм хорон муухай хэрүүлч байдаг юм уу, энэ хоёр л ийм юм уу, зугаатай ч юм шиг. кк
    212.186.178.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-16 09:08:07
    Ene hulgaich odoo bpliosoi hajuugaar ni bas od boloh geed hutsaad yabaad baihiin.
    202.21.124.129
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-06-16 07:21:38
    Khonshoortoi er.
    192.244.210.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-16 05:45:09
    Мунзуй та лав дарваан цогоог жижигрүүлсэн юм байна гэж ойлголоо мундаг юмаа
    182.160.33.96
    Мэдэгдсэн Хариулах
  • хулгайч 2014-06-16 05:36:21
    АН-ын МАН-ын эсрэг хийх PR төлөвлөгөө нь байна.
    202.131.233.187
    Мэдэгдсэн Хариулах
  • khyatad tsereg 2014-06-16 04:50:00
    Mongoliin ene er emee yalgahaa baisan 2 hultei manuudiig bvgdiig ni gazariin hursnuus archij hayh yumsan.
    174.16.240.91
    Мэдэгдсэн Хариулах
  • nohor 2014-06-16 03:21:09
    unen yum yarjee.dandaa mongoor buh yum-g argaldag nomtoibayar shuu dee.
    103.26.193.27
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнч монгол 2014-06-16 03:02:18
    Монгол залуус минь хэн нэгнийгээ ингэж битгий муулцгаа.Эр хүмүүс байна одоо сайхан эвлэрцгээ.Гэнэн томоогүй насандаа хэн хэн нь муу юм хийж байсан бол түүнийгээ мартаж томоожиж улс эх орон, ард түмнийхээ төлөө биш юмаа гэхэд өөрсдийнхөө үр хүүхдийн төлөө
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Sumtaibayar 2014-06-16 01:51:03
    Dalii Sumtaibayar
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-06-16 01:44:36
    НОМТОЙ Ч ЮМУУ НОМГҮЙ Ч ЮМУУ ТЭР НЭГ ЭТГЭЭДИЙГ УИХ-ААС ТАТАЖ, ОРОНД ЭНЭ МУЛЗГАЙ НЯМКАГ УИХ-Д ОРУУЛДАГ ЮМ УУ? УИХ-Д ЭРХБИШ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, ӨНДӨР ЁС СУРТАУУНТАЙ, МОНГОЛ ЭХ ОРОН, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН БАЙХ ЁСТОЙ БИЗ
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • HAHAHA 2014-06-16 01:34:32
    SAIHAN SHAAJEE. MAK-d MESEGE-ee Unshuuldag gene ee. ENIIG NI LAV HUDLAA GEDGIIG NI MEDEH YUM BNA. SAR AJIL HIIJ TSALIN AVCH UZEEGUI GAR YU MEDEH VE DE. BUSAD NI HARIN UNEN BAIH OOO HAHAHA
    182.160.4.28
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 01:34:27
    saihan bichjee
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
    • ррр 2014-06-16 11:29:10
      томоохон компаниудын месежүүд /дотоод , болон гадаад / 6 сар хадгалагддаг юм даа
      202.126.91.170
      Мэдэгдсэн Хариулах