Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон  хүргэж байна. 

Германы Ерөнхийлөгч албан айлчлал хийв



ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн  2015 оны 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо. Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Монголд ардчиллыг улам төгөлдөржүүлэхэд ХБНГУ-ын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор явагддаг археологийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч дэмжихээ нотлов. Тус айлчлалын үеэр Монгол, Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа.  Мөн ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах монгол, германы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах санал гаргалаа



НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа. 

Хурал дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжив



НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ. Ингэснээр зарим замыг дугаарын хязгаарлалаас хасаж байгаа юм.

Цэрэг татлага болов



Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусаж бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил эхлээд байна. Цэрэг татлага аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой.
         
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
•    Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
•    Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
•    Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
•    Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
•    Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
•    Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Цэрэг татлагад 1989-1997 оны хооронд төрсөн 18-26 насны залуус хамрагдах үүрэгтэй.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhfgjuf 2015-10-18 12:59:24
    bat vvliig zsiluula
    180.149.78.22
    Мэдэгдсэн Хариулах