Монгол Хятадын экспо болно
БНХАУ–ын Хөх Хотноо болох “Монгол-Хятадын Экспо”-д 35 хүнсний үйлдвэр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. Уг арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгээр ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, Худалдааны Танхим, Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Хөгжил Шинэтгэлийн Хороо зэрэг байгууллага хамтран зохион байгуулахаар болжээ.  
 
Экспог БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд хоёр орны хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог.
 
Хамтарсан тунхаглалд  хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг тусгасан байна.
 
Үзэсгэлэн худалдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Олон улсын морины форум, Монгол-Хятадын махны салбарын хамтын ажиллагааны уулзалт, Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгуулах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бббббб 2015-10-19 06:31:51
    Б.Сансарын мэдээ л бичнэ дээ. орноосоо босолгүй ФМ сонсож байгаад л мэдээгээ бичдэг хүн дээ.
  • ББ 2015-10-18 03:58:37
    ХЭЗЭЭ БОЛОХ ЮМ БЭ. СОНИХОСОН БАЙГУУЛЛАГА ХҮМҮҮС ЯАЖ ХАМРАГДАХ ВЭ. МЭДЭЭЛЛЭЭ БҮРЭН САЙН ӨГЧ БАЙВАЛ ТУН САЙНСАН
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах