
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.16. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 27 минутад эхлэв.
Үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын "Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах" талаар хийх мэдээллийг хаалттай горимд шилжүүллээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд даргалан явуулж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.