Ерөнхий сайдыг шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй хэмээн ӨБХ-нд гомдол гаргалаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд сошиал ертөнцөд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг Б.Цогтгэрэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шалгуулах хүсэлтээ өгчээ. Тэрбээр Шийдлийн Засгийн газрын тэргүүнийг  энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, ийн  гомдол гаргасан байна.

Тодруулбал Шилэн дансны тухай хуульд зааснаар ААН-үүд таван саяас дээш хийсэн орлого, зарлагын гүйлгээ бүрээ www.shilendans.gov.mn сайтад  цаг тухай бүрт нь нийтэлж байх ёстой ч Ерөнхий сайдын хариуцан ажилладаг Ерөнхий сайдын төсөв, Засгийн газрын нөөц сангийн мэдээллүүдийг 2015 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нэг ч оруулаагүй аж.

Иймд Б.Цогтгэрэл нарын хэсэг хүмүүс АТГ, Үндэсний аудитын газруудад гомдол гаргасан байна.Гэвч эдгээр байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээ болон хуулиар олгогдсон эрх нь хязгаарлагдмал байгаа тул Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Тэд Ерөнхий  сайдыг 96 тэрбум төгрөгийг хэрхэн, юунд зарцуулснаа  шилэн дансандаа тайлагнах ёстой хэмээн үзэж байгаа юм.
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ogtsor 2015-10-16 15:20:22
    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах ” 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өди...
    112.72.13.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol ulas ta nariin garaar dyysah bolo 2015-10-16 08:18:57
    Muu nusaan chirsen erenhii said nertei mal aa!!Mongoliin ard tymeniig ta nar nylmij chadahgyi syy!!!!ta nar Mongoliig doroityylsaniihaa telee?Tanai ardchilsan n...
    148.60.83.134
    Мэдэгдсэн Хариулах