Болгарын Ерөнхий сайдын өмнөөс ичсэн гэнэ
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нь Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовыг тун хатуухан шүүмжилсэн байна. Тэрээр Оросын нэгэн сувагт ярилцлага өгөх үеэрээ “Би Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов нэгэн илтгэлдээ АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн “Өмнөд урсгал” гэх мэт Оростой хамтарсан эрчим хүчний бүх төслөөс татгалзсан гэж албан ёсоор мэдэгдсэн байсныг уншаад маш их гайхсан. Хүмүүс ийм мэдэгдэл хийхээс ичдэггүй нь гайхалтай. Би тэр хүний өмнөөс сонгогчид болон улс орных нь өмнө ичсэн” гэжээ.
 
Оросуудын ихээхэн найдлага тавьж байсан шатдаг хий дамжуулах “Өмнөд урсгал” төслийг зогсооход хүргэсэн гол буруутан нь Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовын явуулж байгаа бодлого гэдгийг манай хойд хөрш удаа дараалан мэдэгдэж байсан. Хий дамжуулах хоолой нь Хар тэнгисийн ёроолоор Болгар хүрч тэндээсээ Европын бусад оронд очих ёстой байв. Гэвч Борисов нь АНУ-ын маш хүчтэй шахалтад орж, улмаар төслийн хэрэгжүүлэлтийг тодорхой шалтгаан заалгүйгээр эхлүүлэлгүй удаах болсон. Иймд 2014 оны арванхоёрдугаар сард Путин нь ийм нөхцөлд  “Өмнөд урсгал” төслийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо гээд албан ёсоор хаасан.
 
Цаашид шатдаг хийн хоолойг Турк нутаг хүргэж тэндээсээ Грекээр дамжуулан Европ руу Оросын шатдаг хийг хүргэхээр болсон юм. Путины энэ мэдэгдлийн дараагаар Болгарын Ерөнхий сайдыг өөрийн нутаг дээгүүр шатдаг хийн хоолой татах, хувиарлах төв байгуулснаас жил болгон олох олон зуун сая еврогийн ашгийг алдлаа гэж хүчтэй шүүмжилж байсан. Үүнээс гадна Зөвлөлтийн үеэс дутуу баригдан орхисон цөмийн станцыг дуусгах гэрээг Оросын талтай байгуулаад байснаа экологид аюултай гэж цуцалсан атлаа төд удалгүй үргэлжлүүлэн барих эрхийг Америкийн компанид өгсөн. Энэ мэт алхамын төлөө Америк Болгарт маш их зүйл амласан нь ойлгомжтой.
 
Хамгийн сүүлд гэхэд Болгар нь Сирийг зорьсон Оросын онгоцуудыг өөрийн нутаг дээгүүр өнгөрөхийг мөн л АНУ-ын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хорьсон. 
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: “ТАСС”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хм 2015-10-19 03:14:46
    Болгар, Украйны удирдлагууд бүгд АНУ-ын утсан хүүхэлдэйнүүд. Тэдэнд улс эх орны эрх ашгийг бодох тархи, сэтгэл байхгүй. Монголын эрх баригчид ч ялгаагүй.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ИНЭЭДТЭЙ. 2015-10-18 16:47:57
    ОРОС БОЛ АГУУ ШҮҮ ДЭЭ. ЯДАЖ Л БИЕ ДААСАН. МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮД АМЕРИКИЙН ДААЛГАВАРААР ХӨДӨЛЖ УЛС ЭХ ОРНОО САМАРЧ БАЙХ ШИГ Л БАЙГААМ ДАА. ХАРВАРД ЯВЛАА Л...
    124.158.77.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2015-10-17 17:04:35
    Оросыг дагасан улс дампуурч, дарангуйлалд идэгдэж дуусдгийг Хойд Солонгос, Беларус, Азербайжан, Туркменистан, Киргизстан зэрэг улсын жишээнээс бэлэн харж болно....
    103.10.21.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2015-10-17 14:31:41
    Болгар өөрөө Оросоос эрчим хүчний хувьд хараат байж байгалийн хийн хоолойг дамжуулахгүй гэж эргүүтдэг бол эргүү гэхэд дэндүү эргүү явдал. Утсан хүүхэлдэй.
    112.72.13.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-10-16 23:34:44
    энэ болгарууд яг манайх шиг болжээ. энэ хоёр төөрөлдсөн үү худалдагдсан уу
    182.160.32.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen  2015-10-16 18:29:44
    orchuulgiin chanar noil
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Smart 2015-10-16 08:20:38
    Zaaval hunii ugeer baih yostoi yu. Uuriin tolgoi baimaar ym.
    112.72.13.164
    Мэдэгдсэн Хариулах
  • гбгна 2015-10-16 07:11:17
    Тэгээд дандаа Оросын дохио зангаагаар байх ёстой юу өчнөөн олон жил тийм байлаа шүү
    202.72.245.123
    Мэдэгдсэн Хариулах
    • Teneg гбгна 2015-10-16 09:00:45
      Тэгээд бас Америкиын дохио зангаагаар байх ёстой юу
      103.229.121.63
      Мэдэгдсэн Хариулах