Цочмог цусархаг суулгалтын хам шинжийн тохиолдол ихэсчээ
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бүртгэгдсэн хам шинжийн дотор цочмог цусархаг суулгалтын хам шинжийн тохиолдол өмнөх долоо хоногоос 6 тохиолдлоор өссөн байна. Олон жилийн дунджаас цочмог халууралт, тууралттай өвчний хамшинжийн тохиолдол 5.4 дахин өндөр, өмнөх 7 хоногоос 12 тохиолдлоор их, харин цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр, өмнөх 7 хоногоос 30 тохиолдлоор ихэсчээ.

Харин энэ 7 хоногт Улаанбаатар хотод нийт 12 төрлийн халдварт өвчний 169 тохиолдол бүртгэгдснээс цусан суулга- 83, шар-15, салхинцэцэг-19, улаанбурхан-8 гарчээ. Улсын хэмжээнд 40-р 7 хоногт нийт 124,178 хүн амбулаторид үзүүлсний 5,602(4.5%)ньТТТӨ-тэй гэж оношлогджээ. Өвчлөгсдийн 89.3%-ийг 15,71.6%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл  эзэлж байна. Шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй байна.

Энэ 7 хоногт нийт 7 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 219 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 80 тохиолдлоор бага байгаа бөгөөд 46.1%-ийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 20.1%-ийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 19.2%-ийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж зонхилон эзлэж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.