Засгийн газарт төсөв нь хэрэггүй юу, сайд нар хаачив
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

Д.Хаянхярваа: Бид хүссэн ч, эс хүссэн ч Валютын сангийн хөтөлбөр рүү орохоос өөр аргагүй боллоо. Улс орны байдал үүнээс өөр аргагүй байна. Валютын сангийн хөтөлбөр авах уу, Болор сайд аа. 

Б.Болор сайд: Д.Хаянхярваа гишүүн зөв ярьж байна. 2008 онд томоохон хэмжээний хямрал болж байсан. Тэр үед гарч байсан прогноз бол “байдал сайжрахгүй” гэж гарч байсан. Гэхдээ 2009 оноос сайжирч байсан.  Харин одоо бид алдагдлаа нөхөх хэмжээнд  явж байна. Үндсэн төсвийн алдагдал 0,3 хувьтай байна. Төсвийн 0,3 хувийн алдагдлыг бондоор санхүүжүүлэхгүй ээ. Валютын сантай бүх түвшинд хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ Стандбэй авна гэсэн шийдэл байхгүй. Хамтарч ажиллана гэдгийг ирэх жилийн төсөвтөө тусгаж өгсөн байгаа. 

Ё.Отгонбаяр гишүүн: Дэгийн тухай хуульд байгаа ш дээ . Энэ чухал асуудлыг хэлэлцэхээсээ өмнө Засгийн газрын гишүүдээ бүрдүүлье. Энэ хуралдаанд Ерөнхий сайд,  шадар сайд гээд ихэнх сайдууд алга байна шүү дээ. Ердөө 7,8-хан сайд л байна. Иймээс төсөв хэлэлцэж байгаа энэ үед сайд нар нь байх хэрэгтэй. Сайд нар нь байхгүй бол энэ хуралдааныг хийхээ болъё.

Р.Гончигдорж дарга аа, та наад ирцээ хараач ээ. 32 байна ш дээ. Би юуг нь асуух юм . Засгийн газарт энэ төсөв нь хэрэггүй юм уу. Та нар Балжинням, Дашнямтай өдөр гээд хуриманд явцгаачихсан юм уу яачихсан юм бэ гэв.
Чуулганы хуралдаанд ирцтэй холбоотойгоор  сайд нар ирээгүй шалтгаанаар МАН гишүүд асуудал үүсгэж эхэллээ. Тэд сайд нар нь байхгүй бол төсвийг хэлэлцэхгүй, сайд нараас нь асуух зүйл байна гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine