С.Дэмбэрэл: Оны эцэс гэхэд Монголын эдийн засаг хувийн хэвшлийнхний хүчээр сэргэнэ
Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, түүнээс хэрхэн гарах талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газар “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд эдийн засгаа аварч, хямралаас гарч чадах болов уу. УИХ-ын гишүүн бус эдийн засагч хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хүндрэл боди­тойгоор тохиолдож бай­гаа нь. хамгийн эхэнд иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түв­шинд сөргөөр нөлөөлж эхэл­лээ. Ямар ч байсан УИХ-аас эдийн засгаа аврах, идэвхжлийг сэргээх тогтоол гаргаж баталсан.
Ард иргэд 100 хоногийн дараа эдийн засаг сайжирна ч гэдэг юм уу их зүйл хүлээгээд байх шиг байгаа юм. Үүнд би маш тодорхой хариулт өгье. Тэгэхээр 100 хоногийн дараа бүх зүйл хүссэнээр болж үр дүн гарахгүй. Харин энэ оны эцэс гэхэд гарч болох юм.

-Яаж тэр вэ?

-Бид эдийн засгийнхаа дотоодод байгаа бүхий л нөөц, бололцоог ашиглаж шавхах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр хуваагдчихсан байна. Албан, албан бус эдийн засаг гэж. Тиймээс албан бус эдийн засгийг албажуулах, түүний дотор далд эдийн засгийг ил болгох, нө­гөөтэйгүүр Монгол Улсад үйл­чилж байгаа татварын орчинг сайжруулах нэн шаардлагатай. Ингэхийн тулд хамгийн эхэнд иргэд татвараа үнэнч шударгаар төлөх нь чухал юм. Засгийн газраас ч гэсэн ямар нэгэн хүнд­рэлгүйгээр хялбаршуулсан тат­варын тогтолцоонд шилжих буюу түүнийгээ шинэчлэх шаард­лагатай. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, нийт секторыг идэвхжүүлэх санхүүгийн арга хэрэгсэл, түүний дотор зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээг аваад явчих юм бол бондтой бондгүй оны эцэст Монголын эдийн засаг хувийн хэвшлийнхээ хүчээр сэргэх болно.

Харамсалтай нь өнөөдөр Зас­гийн газраас орж ирж бай­гаа нэ­мэгдсэн өртгийн албан татварын босго хэмжээг тогтоох, аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын тодорхой хэмжээнээс доогуурх буюу татварын 90 хувийг нь буцааж олгох нь реформ биш юм. Реформ гэдэг нь Татварын ерөнхий хуулиас эхлээд бүх хуулийг түүний дотор Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан тат­вар, Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн албан татвар гэх мэтийн нийт хувь хэмжээг нь доошлуулж, багасгах зүйл хийх хэрэгтэй. Түүнчлэн Татварын ерөнхий хуулиараа татвар төлөгч болон төр хоёрын хоорондох харилцааг нэг нь үйлчилдэг, нө­гөөх нь үйлчлүүлдэг харилцан эрх үүргийг нь тэнцвэржүүлсэн зүй­лүүдийг оруулж ирэх хэрэг­тэй байна. Одоогоор энэ чиг­лэлээр УИХ-д намын бүлгүүд болон гишүүдийн дунд нэгдсэн ойлголт алга байна.

-Таныхаар гишүүд болон намын бүлгүүдийн дунд нэгдсэн ойлголт бий болгохын тулд яах ёстой гэж?

-Уг нь УИХ-ын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бо­ловч хоёрхон удаа л хуралдсан. Өнөөг хүртэл тодорхой асуудлаа ярилцаагүй байна. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн татварын нэмэгдсэн өртгийн босгын ар­га хэмжээ, дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох асуудал хэлэлцэгдээд эхэлчихлээ. Үүнийг би хувьдаа буруу гэж харж байгаа.

-Яагаад?

-Дээрх ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар бай­гуулагдахдаа улстөрийн намын бүх төлөөллийг оролцуулсан бай­даг. Эдийн засгийн татварын орчин, тогтолцоонд нь шинэчлэл хийе гэсэн энэхүү ажлын хэ­сэг эцсийн үгээ хэлж байж цаа­шид Монгол Улсад татварын шинэчлэл хийгдэх үү, эсвэл косметик маягийн өөрчлөлт хийх үү гэдгээ шийдэх ёстой. Ха­рам­салтай нь одоогийн байд­лаар косметик маягийн өөрчлөлт яригдаж байна. Ийм тохиолдолд, тэр тусмаа 100 хоногт эдийн засгаа аврах, өөрчлөлт хийнэ гэдэг маш хэцүү юм.

-Үнэхээр хувийн хэвшлээ дэмжих аваас бид оны эцэс гэ­хэд эдийн засгийн хямралаас гарч чадна гэж үү?

-Тийм ээ. УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн хууль, Ил тодын хууль ороод ирлээ. Энэ хоёр хуулиа татварынхаа шинэчлэлтэй хослуулж хийх ёстой. Үүгээрээ гол зарчмын асуудал болох далд буюу албан бус эдийн засгийг ил болгох, ингэснээр бүгдээрээ ба­га хэмжээгээр татвар төлдөг бо­лох юм. Улмаар татварынхаа суу­рийг өргөжүүлэх энэхүү асуудал шийдэгдэнэ. Далд байгаа тэрхүү хөрөнгө ил болж эдийн засагт шаардлагатай мөнгөний хэрэгцээг хангах, хөрөнгө оруу­лалт явагдах, идэвхжих нөхцөл бүрдэх ёстой юм.

Дээр нь бизнесийн орчинг цэвэрлэх асуудал байна. Өөрөөр хэлбэл бизнест садаа болж бай­гаа бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лицензийн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байна. Цаашид ийм асуудал гаргах­гүйн тулд Хяналтын тухай хууль, Стандартын тухай хууль зэргээс эхлээд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног тө­хөө­­рөмжийн аль нэгнээс нь чөлөөлөх, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг хоёр жилийн хугацаатайгаар тат­варын амралт өгөх, эсвэл хэсэгчлэн төлүүлэх гэх мэт хуулиуд батлагдсан.

Гэхдээ УИХ-д ороод ирчих­сэн олон хуулийг ач хол­богд­лоор нь ангилаад үзэх аваас 100 хоногт эдийн засгийн хүнд­рэлтэй байдлаас гарахад шууд хамааралтай эдийн засгийн хуу­лиуд байна. Нийгэм болон соёлын ч гэдэг юм уу бусад асуудлаа хойш тавих хэрэгтэй. Нэг үгээр хамгийн чухал хуулиудаа хам­гийн эхэнд нь батлах л шаард­лагатай.

Харамсалтай ингэж чадахгүй байна. Иймэрхүү үйлчлэлийн зарчим явагдахгүй байгаа учраас магадгүй УИХ өөрөө 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжлийг сэргээх үйл ажил­лагаандаа садаа тушаа болохыг үгүйсгэхгүй. Тиймээс л би “УИХ-ын даргын зөвлөлийн хуралд гол гэсэн 15-16 хуулиа л яаралтай хэлэлцье, бусдыг нь ирэх намрын чуулганд шилжүүлье” гэж хэлээд байгаа юм. Энэх асуудал шийдэгдчивэл Засгийн газар ч , УИХ нь ч нэн яаралтай дэглэмээр ажиллах хэрэгтэй. Ингэж чадах юм бол оны эцэс гэхэд Монголын эдийн засаг сэргэх бүрэн боломжтой юм.

-Саяхан наадмын төсөвийг 2.2 тэрбум төгрөгөөр баталлаа. Иргэд ч нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Яах вэ, наадмын төсөв, Ир­гэдийн төлөөлөгчид Бразил улс руу хөл бөмбөг үзэхээр явлаа гэдэг нь эдийн засгийн хүндрэлийн гол асуудлыг тэд өөрсдөө сайн тусгаж авахгүй байна л гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засагт ямар хэмнэлт хийж байгаа юм. Тэд энэ 100 хоногт юу хийх нь ямар ч тодорхойгүй байна. Үнэндээ иймэрхүү асууд­лууд байж болохгүй. Хэрэв эдийн засгийн хүндрэлээс гарцгаая л гэж байгаа бол нийгэм даяараа хөдлөх ёстой.

Өөрөөр хэлбэл засаглалын бүх түвшинд хөдлөх ёстой юм. Төв болон орон нутгийнхан бүгд эдийн засгийг эрчимжүүлэх өөрсдийнхөө то­дор­хой төлөвлөгөөг гаргаж ирэх ёстой. Ингэж эдийн засаг идэвх­жинэ. Гэхдээ эцсийн гол зүйл нь хувийн хэвшилдээ л найдах хэрэгтэй. Тэднийгээ л сайн дэмжиж, бизнес хийх таатай орчинг нь яаралтай сайжруулж, татварын шинэчлэл, эдийн засгийн өршөөлөө хийх шаардлагатай байна. Дээр нь хяналтаа хялбаршуулж, татварын янз бүрийн шалгалтаа аль болох хөнгөвчлөх ёстой.

-Нөгөөтэйгүүр эдийн засгийн эрэлтийн тал дээр ард иргэдийн худалдан авах чадвар маш муу болчихлоо. Инфляци хоёр оронтой тоонд хэвээрээ л байна шүү дээ?

-Үнэн. Эцсийн эцэст хэн ингэж инфляцийг хоёр оронтой тоонд бариад байгаа юм бэ. Төр засаг л биз дээ. Үнэндээ төрийн үрэлгэн зардал их байна. Мөн инфляцийг нэмэгдүүлж байгаа төрийн янз бүрийн бодлого байна л даа. Энэ бүхэн ганц Монголбанк биш нийт Засгийн газрын, УИХ-ын хамтын үйл ажиллагааны үр дүн байх ёстой. Ард иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Тодорхой хугацаагаар ард иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хойшлуулж өгөх хэрэгтэй. Нэг үгээр татварын амралт өгч болно шүү дээ. Иймэрхүү байдлаар эдийн засагтаа нэмэлт бэлэн мөнгөний оролт бий болгох, зах зээлд эрэлт болон нийлүүлэлтийн талаас идэвхжүүлэх зүйлүүдийг хийх ёстой. Түүнээс биш нүүрс болон зэсийн зах зээлийг хүлээх маягаар хандана гэвэл эдийн засаг явахгүй. Улстөрийн маргаан байсаар байгаад л дуусна.

-Эдийн засгийн хямралтай холбогдуулан сөрөг хүчний зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг суудлаас нь огцруулах шаардлага хүр­гүүлээд байгаа. УИХ-ын ги­шүүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн сайдаа огц­руулчихаар эдийн засаг сай­жирчихдаг бол сайхан л байна. Эдийн засгийн хямрал хүндээ байгаа юм биш л дээ. Гэхдээ Эдийн засгийн яаманд бодлогын алдаа байгааг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн зохи­цуулах хороо, Сангийн яамны хоорондын ажлын уялдаа сул гэвэл сул. Гэхдээ сөрөг хүчний зүгээс эдийн засгаас яаж гарах, иргэдийн амьжиргаа, ху­далдан авах чадварыг хэрхэн сайжруулах зэргийг бодох бай­тал ганц сайдыг огцруулна гэх зэргээр улстөр хийж байгаа нь явцгүй юм.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайнаа 2014-07-18 00:25:09
    Иймэрхүү зөв бодолтой хүмүүсээ дэмжих хэрэгтэй, Ерөнхий сайд болгосон ч яадаг юм.
  • irgen 2014-06-20 06:38:29
    za dembee zuv shvv amjilt hvsie.basgo tavij tatvarig tcuuhun heden kompani bish huvigni bagasgad orlogo olson bolgon tuldug boloh heregtei.tatvarin urshuuld tatvaraa tulj chadahgvi bgaa jijig aj ahiun negjvvd golni hamragdah heregtei.
  • Zaluu huuhen 2014-06-17 08:35:07
    Bi Devkataigaa uulzmaar bnA
  • Зочин 2014-06-16 11:42:07
    Бас үздэг, хардаг бөө, айн?
  • Ганхүү 2014-06-16 08:06:53
    Энэ хүн юу яриад байна. Угаасаа одоогийн төр эдийн засгийг сэргээхгүй нь тодорхой. Тэгэхээр сэргэвэл хувийн хэвшлийн хүчээр сэргэнэ. Харамсалтай нь хувийн хэвшлийнхэн ч бас нэг хэсэгтээ харзнах аргандаа ороод байх шиг байна. Энэ төр хувийнхнийг дэмжихгүй
  • Dorj 2014-06-16 05:07:50
    Zaluu huuhen bodohoos oor yu ch meddeggui chi yu hutsaad bnaa. Chi odoo ter davhar ajlaa ogooch !
  • gannara 2014-06-16 01:03:49
    yu yariad bga dup hvn yum be huwiin hewshlee ogt demjihgui bj owoo gaigui yum u gsn chine