Утаанд мөнгө зарцуулахаа болъё
Урин дулааны улирал дуусаж, өнөөх хэцүү нэрт утааны асуудал сөхөгдөж эхэллээ.Манайхны хувьд сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээрээ тэрбум, тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл ингэж их зарцуулах тусам утаа улам нэмэгдээд байх шиг. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 100 тэрбум төгрөг зарцуулсан тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо мэдээлсэн. Ингэхдээ дөрөв, таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах  хөрөнгөний 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. 

Харин албаныхан их мөнгө зарцуулсан дэмий шахуу энэ ажлаа үр дүнгээ өгч байна хэмээн тооцоо судалгаа гаргажээ. Нийслэлийн агаарын чанарын албаныхны мэдээллээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 2013 онд сүүлийн гурван жилд анх удаа буурчээ. Харамсалтай нь албаныхны энэ судалгаа худал болохыг нийслэлчүүдийн эрүүл мэнд нотолж байна. Юу гэхээр нийслэлчүүдийн дунд утааны харшил гэх шинэ оноштой эмнэлгээр үйлчлүүлэх иргэд  ихсэж дээр нь ханиад хүрсэн хүмүүс маш хүнд тусаж ганц нэг эм, аарц, чацаргана буцалгаж уугаад эдгэрдэг байсан бол сүүлийн үед ханиад томуу туссан л бол тариа тариулдаг болсон байна. Энэ нь Улаанбаатарчуудын  уушиг муудаж эхэлснийг харуулж буй юм. 

Иймээс л утааны асуудалд  аль аль тал нь маш нухацтай хандаж зарцуулж буй хөрөнгө мөнгөө бодит ажил болгох нь чухал байна. Олон улсын утаанаас салсан туршлага бол бага сага зуух, түлшний хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр  утаанаас ангижирч чадаагүй байдаг. Уг нь манайхан бүх нийтийг орон сууцжуулах  бол утаа аяндаа алга болно гэдгийг ойлгоогүй биш ойлгосон. Гэвч улс орон, ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь нүдэнд утаа бизнес болон харагдаж байгаад гол учир байгаа юм. Иргэдийг орон сууцжуулах цогц төсөл боловсруулан хэрэгжүүлж чадвал утаанаас салах нь цаг хугацааны л асуудал. Харамсалтай нь манайд гэр хорооллын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр бодит ажил болж чадахгүй байна. Хэдийгээр эдгээр иргэдэд зориулсан зээлийн хөтөлбөр засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа гэх боловч амьдрал дээр энэ нь хэрэгжиж чадахгүй, орон сууцанд орох гэсэн орлого багатай иргэдийн мөрөөдөл арилжааны банкуудын хүнд нөхцөлийн өмнө сөхөрч байна. 

Байдал ийм байхад өнөөх утаагүй зуух, халдаг эсгий, утаагүй түлш зэрэгт зарцуулдаг тэрбум тэрбум төгрөгөө орон сууцны хөтөлбөрт зарцуулбал ирээдүйд илүү үр дүнгээ өгөх болов уу. Үгүй бол утаанд огт мөнгө зарцуулахаа болъё. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unen 2015-10-17 23:02:11
    Mcs bayjaad uldsendee huurhii
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-16 22:13:36
    ger horoolol baisan tsagt ytaanaas salna gej uy baisan um be heden jill ytaa arilgana gej mungu idlee shu dee odoo bolieoo yamar teneg hyn hyyrch baigaa bish yh...
    65.128.90.215
    Мэдэгдсэн Хариулах
  • гарчигаа зөв бич 2015-10-16 04:34:21
    гарчигаа зөв бич хэ хэ
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗУЛАА 2015-10-16 04:01:42
    ШУУД Л ОРОН СУУЦ ЭСВЭЛ ДУЛААНЫ ШУГАМ ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-10-16 02:43:11
    Жаахан ажил, аав муутай айлын учирыг нь олоход хэцүүхэн хэдэн хүүхдүүд шиг монгол орон минь бидэнд төр тэр тусмаа ажилтай анхиатайхан төр л үгүйлэгдээд байнаа
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2015-10-16 02:36:20
    зуухныхаа янданд японы хор шүүгч байрлуулбал зардал бага гардаг гэсэн биздээ үр дүнгүй зуух солиод л байх юм жаахан санаа тавихад л болмоор юм
    202.179.20.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Ger horoololiin irgen 2015-10-16 02:28:52
    yah ve utaagui zuuh bas dajgui l um utaa bagasgadag ni unen shuu bas ter Saver geed dulaan barigchiig davhar tavichihaar bur bagasdag um.
    103.10.23.117
    Мэдэгдсэн Хариулах
  • tsendee 2015-10-16 02:11:24
    odoo utaagaar mungu zabchih argaa bolimoor yumaa negent chadahguigees hoish dahin yrihaa boliochee munguu uur yumand zartsuul
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • oo 2015-10-17 00:53:29
      Ene ih munguur heden oron suuts barij heden ailiin utaa yndan alga boloh bsan boloo. Hariutslaga tootsvol taarna
      112.72.13.101
      Мэдэгдсэн Хариулах