Манай улсад газар 6.6 магнитут хөдлөхөд барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах аюултай
Сүүлийн үед нийслэлийн орчимд газар хөдлөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдийг “Хүн бүр газар хөдлөлтөөс өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн анхааруулсан билээ. Тэгвэл Монголчууд бид газар хөдлөлт гэж чухам юу юм бэ, магнит гэж юу вэ гэх ойлголтуудаар тун маруухан байдаг. Тэгвэл газар хөдлөлт нь газрын гадарга дахь энергийн гэнэтийн сулралтаас шалтгаалсан газрын хөдөлгөөн гэнэ. Газар хөдлөлтийн магнитыг газар хөдлөлтийг хэмжих багажаар хэмждэг. Газар хөдлөлт нь ихэвчлэн геологийн хагаралаас шалтгаалдаг ба заримдаа галт уулын идэвхжилт, газрын гулсалт, цөмийн туршилт болон уул уурхайн дэлбэрэлтээс ч болдог байна. Тэгвэл газар хөдлөлт болох үед бид энэ аюулаас хэрхэн яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэсэн дараах зөвлөгөөг хүргэе.
 
Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон хажуудах хүнээ хэрхэн хамгаалах вэ?
 
Бөх бат ширээ буюу бусад тавилгын дор орж, чичиргээн бүрэн зогстол тэндээ хоргод. Хэрэв эргэн тойронд чинь ширээ байхгүй бол байшин доторх буланд очиж толгой нүүрээ гараараа халхлан, хагас суу. Цонх, хана, шил, хаалга болон газар хөдлөлтийн үед унаж болох зүйлсийн ойролцоо бүү оч. Хэрэв та орондоо байсан бол хөдлөлгүй толгойгоо дэрээр хамгаалах хэрэгтэй. Хэрэв унах боломжтой хүнд зүйлс байгаа бол аль болох хамгийн ойр аюулгүй газарт оч. Хэрэв та бөх бат хийгдсэнийг нь мэдэж байгаа бол хаалга тань аюулгүй хоргодох газар болж болох юм.
Чичиргээн гүйцэд зогстол гадагш бүү гap. Цахилгаан тасрах болон гал унтраагч болон галын дохиолол ажиллаж болзошгүй гэдгийг анхаар. Цахилгаан шат бүү хэрэглэ.
 
Хэрэв та гадаа байвал газар хөдөлж эхэлмэгц байшинд орох гэж оролдох хэрэггүй. Барилга, гудамжны гэрэл болон бусад нурж болзошгүй хэрэгслээс хол очих. Чичиргээн зогстол гадаа байх. Хэрэв та явж байгаа тээврийн хэрэгсэл дотор байгаа бол машинаа яаралтай аюулгүй газар зогсоож, машиндаа үлд. Барилга, мод болон утсан хэрэгсэл дор зогсож болохгүй ба гүүр ч нурах аюултай байдаг. Газар хөдлөлт зогсмогц цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох боловч газар хөдлөлтийн улмаас гүүр болон онгоцны зогсоол гэмтсэн байж болзошгүй тул зайлхийх хэрэгтэй.
Хэрэв та барилгын нурингад түгжигдсэн бол шүдэнз асааж хэзээ ч болохгүй. Тоосыг хөдөлгөх буюу өшиглөхийг оролдож огт болохгүй. Учир нь та ингэснээр өөрийнхөө амьсгалыг боогдуулах аюултай. Тоосоор амьсгалахгүйн тулд хамрын алчуур болон хувцсаараа амаа дар. Хана буюу ямар нэгэн зүйлийг тогших нь аврагчдад таны байршлыг олоход тусална. Хэрэв таньд шүгэл байвал ашиглах буюу зайлшгүй үед тусламж дуудан орилох нь тусламж дуудахад хэрэгтэй боловч тоосонд амьсгал боогдох аюултайг анхаараах хэрэгтэй байдаг байна.
Ямартай ч иргэд дээрх зөвлөгөөг зайлшгүй амьдралд бодитоор хэрэгжүүлж өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг үүсч болзошгүй гэнэтийн аюулаас хамгаалах бүрэн боломж байдаг байна. Өөрөөр хэлбэл, осол аваар, газар хөдлөлтөд 100 хүнээс 85 хүн нь бие, биедээ тусламж үзүүлдэг гэнэ. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс 10-20 хувьд нь хүрч ажилладаг талаар албаны хүн ийнхүү ярьж байсан юм.
 
З.Баттулга: Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгаа
 
Ингээд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын ахлах мэргэжилтэн, ахмад З.Баттулга “Иргэд маань эхлээд гамшиг гэж юу байдаг юм. Гамшгийн ямар төрлүүд байдгийн энэ нь хүнд яаж мэдэгддэг юм гээд олон хүчин зүйл байгаа. Энэ бүхнээс хэрхэн өөрийгөө болон ойр орчныхоо хүмүүсийг хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн анхан шатны мэдэгдэхүүнтэй байх хэрэггэй л дээ. Тиймээс бид жил болгон энэ талаарх сургуулилтыг албан байгууллага болон дунд сургууль, иргэдийн дунд зохион байгуулдаг. Танд өгч буй дээрх зөвлөмжийг ард иргэд маань дагаж мөрдвөл өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн үг. Олон улсын жишигт эхний ээлжид иргэн танд 72 цаг хэрэглэх хүнс, гэнэтийн аваар осол, аюулд өртсөнөө бусдад мэдэгдэх гар чийдэн, радио станц гap дороо байлгах ёстой байдгийг энд сануулъя.
 
Ер нь газар хөдлөлтийг хоёр янзаар өгдөг. Нэгдүгээрт нь хөдөлчлөө иргэдээ анхаараарай, Хоёрдугаарт нь хөдлөж байна шүү гэсэн анхааруулга байдаг юм. Түүнээс газар хөдлөж байна шүү гэж өмнө нь мэдээлэх ямар ч боломж байхгүй. Тухайлбал, энэ сарын 03-ны өдөр газар хөдлөхөд танай дуут дохиоллын систем ажилласангүй ээ гэж иргэд хэлээд байгаа. Тэгэхээр энэ системийн хүчин чадал нь зориулалтгүй учраас дуугарах ямар ч боломж байхгүй. Бид газар хөдлөх магадлалтай, хотыг тойрсон Сэлэнгэ, Булган, Дундговь, гэсэн гурван аймагт өндөр идэвжлийн станц тавьчихсан. Энэ нь нийслэлээс 200-400 метрийн радиуст байдаг. Яагаад энэ станцыг дээрх аймгуудад байрлуулах болсон бэ гэвэл дэлхийд хүчтэй газар хөдлөлт болж байсан газар нутаг юм. Тиймээс дээрх аймгуудаас 200-400 метрийн долгион ирж газар хөдлөлт мэдрэгдэх учраас энэхүү станцыг байрлуулах болсон.
 
 Сая болохоор хотоос 20-хон киломертрийн хажууд газар хөдөлсөн үүнийг бид урьдчилан мэдэх боломжгүй аврах ажиллагааны тусгай зориулалтын тоног төхөөрөмж 40 арай хүрэхгүй хуьтай байгаа. Харин бусад газруудын тоног төхөөрөмжийг нэмбэл нэлээн гайгүй хувьтай тоо гарна шүү.
Мөн хотод нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Энэ ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, үүнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн.
 
Дээрх үзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар 2012 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.
 
Энэхүү дүгнэлтийг үндэслэн есөн цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, найман цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, зургаан сургуулийн барилгыг буулган шинээр барьж, дөрвөн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв,  номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй байна. Газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын 285000 хүнийг 47 түр байрлалд цуглуулан, зургаан чиглэлийн 24 байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн   Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Эцэст нь хэлэхэд ард иргэд иргэн бүхний хувийн бэлтгэл, урьдчилан сэргийлэлт хамгаас чухал байдаг” гэлээ.
 
Ямартай ч сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдсэн байдаг юм билээ. Тухайлбал, энэ он гарсаар нийслэл орчимд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Хэрэв цаашид газар хөдлөлтийн балл, хэмжээ нэмэгдвэл нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь нурах эрсдэлтэй гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ. Иймээс гэнэтийн аюулт, үзэгдлээс өөрсдийгөө хамгаалах дадал, хэвшлийг олон нийтэд суулгах шаардлага зайлшгүй байгааг албаны хүн онцлон хэлж байсан юм.
 
Гэхдээ чухам ямар хэлбэрээр, хэдэн удаагийн давталтаар иргэдийн ой толгойд суулгах вэ гэдэг өнөөдөр тулгамдсан асуудал болсон гэдгийг ч ахмад З.Баттулга яриандаа дурьдаж байсан. Тодруулбал, 2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс болж 300 мянга гаруй хүн амиа алдаж, барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан. Харин манай улсад 6.6 магнитутын газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурж, маш олон хүн амиа алдана гэсэн тооцоолол гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая болосон УИХ-ын чуулганы индрээс дурдсан байдаг. Тиймээс газар хөдлөлтийн аюул монголд тохиох магадлал ойрхон байгаа учраас урьдчилан сэргийлэх, ослын үед хэрхэн, бие биенээ аврах вэ гэдэг сургалт, сурталчилгааг явуулах нь чухал байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2015-10-17 04:16:47
    Shine barilguudiig huleen avsan komis-n humuusiin nersiig todorhoi bolgooroi!!!
    103.26.194.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-10-16 02:45:55
    Газар хөдлөж болзошгүй тэр үед хариуцах эзэнгүй барилгын стандартын тухай яриа өрнөвөл ниргэсэн хойно хашгирав гэдэг болох вий
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах