Тамхины хяналтын тухай хууль хэрэгжих болоогүй юу

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс  хэрэгжиж эхэлсэн хууль бол Тамхины хяналтын тухай хууль билээ. Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлан боловсруулсан эл хууль тухайн үедээ олны сайшаалыг хүртэж байсан ч хэрэгжилт “0” хувьтай байгаа нь харамсалтай. 

Хууль санаачилсан л бол болоо гэж үү. Баталсан л бол хэрэгжих эсэх нь хамаагүй юу.Үүнд хяналт гэж алга. Энэ хууль энгийн иргэдийн дунд хэрэгжиж байгаа нь огт алга. Дуртай нэгэн нь автомашиндаа тамхиа баагиулчихсан явж байхад нөгөө хэсэг нь хориотой газруудад тамхи зуучихсан, тамхины эсрэг хууль огтоос гараагүй юм шигээ л алхалж байна. Мөн үйлчилгээний газруудад ч охид, залуус тамхи татах нь “чөлөөтэй” болжээ. Аль нэг байрны саданд тамхи татах Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан гэхэд л анхаарал татахгүй байхын аргагүй. Тэгэхээр энэ хууль ямархан хэмжээнд хэрэгжиж байгаа нь бараг хүн бүхний өмнө тодоос тод харагдаж буй. 
Зарим жижиг дэлгүүрүүд тамхи зарахгүй байх журамд хамаарсан хэрнээ нууцаар тамхи борлуулсаар л байна. Уг нь энэ хууль улсын хэмжээнд хэрэгжих ёстой ч аймаг, сумдуудад ярих ч юм биш. Зүгээр л, нэг аймгийн захруу ороход л тамхи татаад зогсож буй нэгэнтэй та таарах болно.


Мэдээж, цайны газар, ресторон пабд тамхи татвал үйлчилгээний газрынхан өөрсдөө хяналтаа тавьчихна. Мөн баар ресторанууд нь хэн нэгний эзэмшил, эзэнтэй газар болохоор энэ үйлчилгээний газруудад иргэд тамхи татахаа больжээ. Харин албан байгууллагуудад ажилчид нь бие биенээ хянах буюу дотоод журмаараа зохицуулж байгаа гэх  ч хэрэгжихгүй байна. 

Мөн тамхийг зөвшөөрөлгүй хэрнээ нууцаар ширхэглэн худалдаална гэдэг бол далд тамхидалтыг дэмжиж байгаа хэрэг. Иймээс тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэд юу гэж ярьсныг хүргэе.

Иргэн С.Дугар: Тамхины хяналтын тухай хэрэгжиж байгаа би огт харсангүй. Манай бага хүү цэцэрлэгт явдаг юм. Хүүхдээ авах гээд л очиход цэцэрлэгийн хашаанд нь зарим эцэг эхчүүд тамхи баагиулчихсан зогсож харагддаг. Тэр бүрт бид юм хэлэхгүй шүү дээ. Тухайн хүний л эрх ухамсар шүү дээ. Би гэхэд л очоод “тамхи татах ёсгүй орчинд битгий тамхи татаад бай” гэвэл миний үгийг тэр хүмүүс авах уу. Үгүй л болов уу. 50 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Яаж торгох юм бэ. “Монголын хууль 3 хоног” л гэдэг үнэн юм даа. 

Иргэн Г.Сарнай: Миний санааг хамгийн ихээр зовоож буй зүйл бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны тамхи. Тэд бөөнөөрөө аль нэг саданд орчиход, эсвэл сургуулийнхаа ойролцоох дэлгүүрийн гадаа охид хөвгүүдгүй тамхилаад зогсож байна шүү дээ. Мөн тамхи зарах хориотой дэлгүүрүүд ч тамхиа нууцаар зарсаар байна. Энэ бол үнэн шүү.  Манай нөхөр анх энэ хуулийг хэрэгжиж эхлэхэд “тамхи татаж чадахаа байх нь” гэж байсан. Тэгвэл өнөөдөр тамхинаасаа гараагүй. Нөгөө тамхи нь захын дэлгүүрт л худалдаалагдаж байна шүү дээ. 

Иргэн Ц.Од: Би Солонгосоос ирээд удаагүй ч Тамхины хяналтын тухай хуулийг тэнд байхдаа их сонссон. Гэхдээ Монголд ирээд харж байхад зарим баар ресторануудаас өөр газарт энэ хууль хэрэгждэггүй юм шиг байна. Гэхдээ дотроо тамхи татуулдаг баарууд ч байна. Хамгийн гол нь одоог хүртэл яагаад тамхи татах зөвшөөрөгдсөн , зориулалтын өрөө сав хуульдаа зааж өгөөгүйг л гайхаж байна. Үүнээс болоод хууль бусаар, нууцаар хориотой газруудад тамхи явдал энгийн үзэгдэл шиг л байна. Энэ хуулийг гаргаад юу өөрчлөгдсөнийг би л лав олж харсангүй. Иймээс энэ хуулиа эргэж харах хэрэгтэй байх аа. Хориотой газар тамхи татвал торгоно гэсэн. Хэн торгох вэ. Хэн хэнийгээ торгох юм бэ. Ийм хууль байхын хэрэг байна уу. 

Уг нь энэ хуулийн нэр нь өөрөө “Тамхины хяналтын тухай хууль”. Тэгэхээр Тамхи татагчдад хяналт тавьна аа гэсэн үг. Гэтэл өнөөдөр хориотой газруудад тамхи татаж байгаа хүмүүст чухам “хэн” хяналт тавих нь тодорхойгүй хэвээр байгаа амтай бүхэн л хэлж байна. 
 

Г.Уянга
olloo.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би тамхичин биш 2015-10-16 03:58:56
    Тамхины хууль батлах нь хууль батлуулсаны мөнгө авах арга л юм байна л даа батлагдаад мөнгөө авлаа надад хамаагүй...
    119.40.102.87
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-16 03:54:29
    500 m gedgee boli
    43.242.243.3
    Мэдэгдсэн Хариулах