Нөгөө юмыг чинь хэлнэ шүү
Өнөөдөр Монголд жинхэнэ цадиггүй улстөр ноёрхож байна. Авлига, хээл хахууль дээр суурилсан албан тушаал, ашиг хонжооны наймаалцлыг улстөрийн голлоххүчин гэгдэх АН, МАН, МАХН жинхэнэ эрээ цээргүй хийцгээж байна. Сүүлийн гурван жил улаан цагаандаа гарсан энэхүү гутамшигт наймаалцал өнөөдөр Монгол Улсыг сүйрлийн ирмэгт авч ирлээ. Хэдийгээр гурвуулаа эрс өөр баруун, зүүн, социалдемократ үзэл баримтлалтай хэмээн тунхаглах боловч тэдэнд өнөөдөр өөрийн гэсэн үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зарчим байхгүй болсон. Албан тушаал, ашиг хонжооны төлөө бол өнөөдөр ч намынхаа хаалгыг саван гарч, жаахан хэтрүүлэн хэлбэл маргааш нь л улаан батлахаа цэнхэр батлахаар сольцгоодог болсон. Тийм жишээ бэлээхэн байж л байгаа.
 
Хамгийн гол нь сүүлийн гуравхан жилийн дотор Монгол орныг сүйрлийн ирмэг дээр авч ирээд байгаа өнөөдрийн увайгүй улстөрчдийг нэгтгэж байгаа ганц зүйл нь яавал ахиухан хулгайлах, хэнтэй эвсвэл илүүхэн ашиг унагах, улмаар хэнийг хахуульдвал сайдын суудалд заларч болох вэ гэдэгт л толгойгоо гашилгаж суудаг цаг болчихоод байна. Маргааш сайд болохын тулд өнөөдөр, орой нь цэнхэр батлахтай нөхөр улаан батлахтантай тэврэлдэх, бас бус юм болох бол юу ч биш. Тэд бүгдээрээ хэн нэгэндээ барьцаалагдсан. Чуулганы хуралдааны үеэр чанга, чанга дуугаран шүлсээ үсчүүлж, гараа зангидах хэдий ч танхимаас гараад л хүзүү сээрээрээ холбогдоно. Хэн нэгнийхээ хулгай, луйврыг илчлэх гэвэл урдаас нь “Нөгөө юмыг чинь хэлнэ шүү” гээд л гүйцээ.
 
Энэ парламентын гайгүй зангарагатай нэгэн “Та нар энэ балиар юмаа одоо жаахан болиоч. Арай хэтэрч байна шүү дээ. Хэн нь хэдэн тэрбумыг хулгайлсныг би бүгдийг нь мэдэж байгаа шүү” хэмээн нэлээн уурласан үедээ хэлчихдэг. Мэдээж мэдээлэлд олон жил хамгийн ойр байсан, бас ч гэж “До” яамны угшилтай нэгэн болохоор түүнд энэ парламентын гишүүдийн хэн нь хэдэн тэрбумыг, хаанаас хулгайлсан талаарх зузаан, зузаан хар дэвтэр байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тэр зангаргатан яагаад өнөөдрийг хүртэл ус балгачихсан мэт чимээгүйхэн гэлдэрнэ вэ. Үүний хариу нь ч тун энгийн. Саяхан л түрээсийн байранд толгой хоргодож суусан тэрбээр л гэхэд зүгээр л гүлдийчихээд сажлаад явдаг нэгэн биш гэдэг нь говийн их баялагт эзэн суугчдын нэгэн, Нүхт дэх тансаг харшийг нь барьж байсан хоригдол эндэж амь насаа алдсан, Хятадын тусгай албадтай нэр холбогдож явсан” гээд багагүй гуншингаар нь ойлгож болно. Магадгүй балиар юм хийгээд яваа, хэдэн тэрбумаар нь хулгайлаад байгаа этгээдүүдийг зарлачих гэхээр урдаас нь “Нөгөө юмыг чинь хэлнэ шүү” гэчихдэг ч байж болзошгүй.
 
Магадгүй өнөөдрийн 76-ын дунд хэн нэгний “Нөгөө юмыг” мэддэггүй цөөхөн гишүүн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө юманд хутгалдаагүй хэд гурван “азгүй” гишүүн ч байгаа нь тодорхой. Харин ихэнх нь “нөгөө юм”-тай салж хагацаж чадахгүй болтлоо зууралдаж эхнээсээ тав, арван тэрбумаар хулгайлаад цуслачихсан нь ил болчихоод байгаа ч өнөөдрийг хүртэл УИХ-д ч, олон нийтэд ч зарлахгүй тэсч байна. Энэ юу вэ гэвэл Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бондыг хэлээд байгаа хэрэг билээ.
 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос үүрэг авсан УИХ- ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулагдсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтанд шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийнхэн яагаад өнөөдрийг хүртэл дүгнэлтээ танилцуулахгүй тас дараад байгаа нь өнөөх л “Нөгөө юмыг чинь хэлнэ шүү”- тэй холбоотой. Ард түмнийг тэнэг гэж ойлгож байвал өөрсдөө хамгийн тэнэг гэсэн үг.
 
“Чингис”,  “Самурай” бондоос тав, арван тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан сайд асан, банкны гүйцэтгэх захирлуудын араас өнөөдөр УИХ-д хурган дарга хийгээд сууцгааж байгаа нөхдүүд Өршөөлийн хуулийг үхэн хатан хүлээцгээж байгаа нь гарцаагүй. “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр гараа угаагчдын дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын замыг жинхэнэ “там” болгосон этгээд сууж л байгаа. Хусам шиг нимгэхэн “там болсон замыг” тавьсан болж бондын мөнгөнөөс хангалттай цусласан тэр этгээдийн хар балгаар тэр замд нь хэдэн хүн амь, нас эрүүл мэндээрээ хохирсныг барагцаалах боломжгүй. “Нөгөө юм”-аараа хэн нэгэндээ барьцаалагдсан өнөөдрийн улстөрч нэртэй луйварчид 3-4 тэрбумаар нь хумсалсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдчихоод байхад л гэм нүглээ хүлээхгүй, болж л өгвөл мултарчих санаатай янз бүрийн арга мэх хэрэглэсээр шүүх хурлаа зурагтаар гаргаж хэлмэгдсэн болж жүжиглэх нь гайхаж цочирдмоор.
 
Бүр сүүлдээ хумсалж, луйвардсан гэмт хэргийг нь уйгагүй мөрдөж яг таг батлан тогтоосон АТГ -ын томоохон албан тушаалтан хүртэл үр хүүхдийнхээ нэрийг барин тангараглах нь холгүй цөхөрч суух вэ дээ. Өчигдөрхөн Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж ямархуу “Эмгэнэлт жүжиг" болохыг бид харсан. Энэ хуулийг Ерөнхийлөгчийн хориггүйгээр батлан гаргах гэж амиа золихоос бусдыг хийж, бусдыгаа худалдан авч, “Нөгөө юм”-аараа эвлэлдэн нэгдэж яваа этгээдүүд цөөнгүй бий.Тэд хулгайлдагаа хулгайлчихсан, нуудгаа нуучихсан. Одоо ял, зэмгүй мултарчихвал хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө, мөнгөтэй болчихсон. Хамгийн гол нь энэ парламентад л лав “Нөгөө юм”-ыг нь илрүүлээд хэлчих цөс зоригтон байхгүй. Яагаад гэвэл өнөөх нь ч өөрөө багагүй “Нөгөө юм”-тай учраас. Бид УИХ-ын гишүүд гэж иймэрхүү л 76 нөхрийг толгой дээрээ залж. Та нар дуугарахгүй байсан ч ард түмэн та нөхдийн ‘‘Нөгөө юм”-ыг чинь зарлах цаг ойртож байгаа шүү.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батцэнэгл 2015-11-01 11:38:15
    Наадахыг чинь Нарангэрэл гээч бичээгүй юмаа. Миний анд Доржзовдын Энхтүвшин гээч зангаргатай сэтгүүлч бичсэн юм. Хүний нэрээр хүүдэгнэхээ болиорой тэнэгүүд ээ
    59.153.114.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярлалаа  2015-10-17 05:58:13
    Маш зөв юм бичсэн байна. таньд баярлалаа
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Ene tor niigem gedeg habchig?Mongolchyyd 2015-10-16 08:35:11
    ta nar hyn bygd yarih helzeh chag bolson bis yy?yagaad amaan ydyylchihsen yum be?....Ardchilsan nam ene ikhe ertei bolgood Mongol ylasiig maani daaj dabasgyi er...
    148.60.83.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-16 04:02:16
    аж үйлдвэрийн парк гэдгийг би хэзээ ч ойлгохгүй юм шиг байна, чөлөөт бүс ч адилхан, том хашааг хэлээд байгаа юм уу
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Boldbaatar 2015-10-16 02:26:27
    Женко Баттулга сайд бондын мөнгнөөс хамгийн их авч зарцуулсан юм байнлай. Төмөр замын төсөлдөө 220 сая доллор Сайншандын АҮП-л даа 50 сая доллор
    202.170.71.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Нүгэлт хар толгойнууд !!!! 2015-10-16 02:12:55
    "ҮЙЛИЙН ҮР" гэж нэг эайхтар юм байдаг юм даа хэн ч түүнээс зайлж байгаагүй, өөрийг нь биш юм гэхэд үр хүүхэд, ая гуч нарыг дайрдаг, АЙМШИГ!!!!!
    202.179.28.91
    Мэдэгдсэн Хариулах
  • yu ve 2015-10-16 02:02:51
    Юун Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зам бэ. Тийшээ зам тавигдаагүй шүү дээ. Бичих гэж алах юм аа. Бөөн таамаг, хорсол, үзэл бодол л байх юм. Баримт огт байхгүй....
    103.242.46.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-10-16 01:42:07
    үхсэн хүүрнүүд л гэхээс ...түй чоорт
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах