Эрдэмтэн, судлаачдыг ХБНГУ-д бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлэг болон Линдаугийн сантай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Санамж бичигт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлгийн Ерөнхийлөгч профессор Матиас Клайнер нар гарын үсэг зурлаа.

ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлэг нь эрдэм шинжилгээний бие даасан 89 хүрээлэнг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. Монгоын ШУА тус нийгэмлэгтэй амьтан судлал, биологи, геологи, усны экосистемийн салбарт хамтран ажилласаар  ирсэн бол энэ удаагийн гэрээнд залуу эрдэмтэн, судлаачдыг ХБНГУ-д бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгав.

Харин Линдаугийн сангийн хувьд 1951 онд байгууллагдсан бөгөөд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон бусад нийгмийн үйл ажиллагааг дэмжих зорилотой аж.

Линдаугийн сан нь дэлхийн 200 гаруй эрдэм шинжилгээний байгууллага болон 65 гаруй оронтой академик хамтын ажиллагаатай байгаа бөгөөд жил бүр Нобелийн шагналтнуудын уулзалтыг зохион айгуулдаг аж. Монгол улсын ШУА 2011 оноос эхлэн тус сантай хамтран Нобелийн шагналтнуудын чуулга уулзалт, семинарт эх орноо төлөөлөх залуу судлаачдыг оролцуулахаар тохиролцон хамтран ажиллаж байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.