Стандартын шаардлага хангасан хуванцар савыг хэрэглээнд нэвтрүүлнэ
ШӨХТГ-ын зүгээс гэр хорооллын айл өрхүүд,  худалдааны төв, ус түгээх газруудыг хамруулж, ундны усны савны хэрэглээ, түүний зориулалт, ашиглалтын байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, нийгэмд үнэн зөв бодит мэдээллийг өгөх ажлыг эхлүүлэн ажиллаж байна. 

Байгальд орших бүх элементүүд нь хүний бие махбодид тодорхой хэмжээгээр шаардлагатай боловч хэтэрсэн тохиолдолд хоруу чанартай болдог байна. Ихэнхи металл болон бичил эрдэс бодис нь хэмжээнээс хамаарч ашигтай эсвэл хортой үйлчлэл үзүүлдэг. Тухайлбал, биндер, кадьми, мөнгөн ус, хар тугалга, цагаан тугалга, титан зэрэг нь хортой элементүүд гэсэн ангилалд багтдаг бөгөөд НЭМХ-ээс “Ус зөөвөрлөх, хадгалах савнаас ундны усанд шилжих химийн хорт бодисын шилжилт” хуванцар савны талаар судалгаа хийжээ. 

Судалгаагаар тосны канистер болон ус хадгалдаг том цэнхэр хуванцар савыг шинжилж үзэхэд ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээ болон “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ”  MNS 900:2005 үндэсний стандартад заасан заалт (0,01мг/л)-наас хар тугалганы хэмжээ маш өндөр гарсан байна. Бүр хадгалалтын хугацаа ихсэх тутам дээрх хортой элементүүд өсч байгаа нь эдгээр савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүйг харуулж байна. 

Усны хөнгөн цагаан саванд агуулагдах хүнд металлын хэмжээ MNS900:2005 стандартаас хар тугалга (122-250 дахин их), кадьми (10-53 дахин) өндөр, төмөр хувинд төмөр (58-90 дахин),цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга (240-360 дахин), кадьми (33-70 дахин) их агууламжтай байна. 

Иймд ахуйн хэрэглээнд хэрэглэгдэж буй химийн хорт бодис агуулсан хуванцар савыг ашигласнаар хүний эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй болох талаар олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, мессэжүүдийг хүргэн, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхээс гадна ундны ус, цагаан идээ, хүнсийг хадгалах сав үйлдвэрлэх боломжоор хангах, химийн зориулалттай төрөл бүрийн хуванцар сав, суулгуудыг худалдаалахгүй байх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан тодорхой хөтөлбөр боловсруулах, зориулалтын ундны усны саваар хангах асуудлуудыг хөндөн, тодорхой санал гарган холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхээр зорин ажиллаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ajlaa hii 2015-10-16 01:46:07
    tegeed shiideech hiih ajilgui humuus demii chalchihaas oor u ch hiihgui , ajil hiisen bolj haragdah um
    202.179.28.38
    Мэдэгдсэн Хариулах