Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын тавдугаарт Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Энэ зунжин, намаржин улс төрийн мэтгэлцээн, маргааны гол сэдэв болсон уг хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ гэсэн үг. Ерөнхийлөгч тавьсан хоригийг хүлээж авсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн Өршөөлийн хуульд хэн гэдэг гишүүн ямар санал өгөх нь олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх үү, эс өршөөх үү гэдэг нь УИХ-ын гишүүдийн саналаар шийдэгдэх гэж байна. Олон нийт албан тушаалын давуу байдлаа ашиглаж, авлига хээл хахуульд автсан хүмүүсийг өршөөхийг дэмжихгүй байгаа. Тиймээс сонгогдсон түшээдээ саналаа хэрхэн яаж өгөхийг чуулганы нээлттэй хуралдаанаас харах боломжтой. 

Гэхдээ чуулганыг хаалттай горимд шилжүүлж магадгүй гэсэн яриа гарчээ. Үүнийг батлах шиг Ч.Хүрэлбаатар гишүүн "Чуулганы танхимд долгион сарниулагч" байршуулсан гэдгийг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэгэхээр үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй байна. 

Г.Уянга
Olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.