Өнөөдөр “F” хэсгийн гурван тоглолттой
20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний хэсгийн шатны эхний тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Хэсгийн эхний тоглолтуудад гал гарсан ширүүн хэд хэдэн тоглолт болж шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал өнгөрсөн шөнө болсон Уругвай Коста Рикагийн тоглолт 3:1-ээр Коста Рикачууд ялалт байгуулсан нь шуугиан дэгдээгээд авсан юм.

Түүнчлэн “B” хэсэгт учраа таарсан Испани, Нидерландын хүчирхэг багуудын тоглолт  хөлбөмбөг сонирхогчдын тааврыг будилуулсан. Учир нь сүүлийн хэдэн жил европ, дэлхийн тавцанд тогтмол амжилттай тоглож аваргалаж байгаа “Ялагдашгүй Армада” буюу Испанийн шигшээ багийхан энэ удаагийн ДАШТ-ний хэсгийн эхний тоглолтонд том хожигдол амслаа. Тэд нисдэг Голландчуудад 5:1-ийн харьцаатай бут ниргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр “F” хэсэг эхлэх бөгөөд Швейцарь Эквадорын шигшээ багууд 00:00 цагаас тоглох бол Франц Гондурасын тоглолт 03:00 цагаас эхэлнэ. Харин 06:00 цагаас Арентин Босни Херцеговин  нар тоглох юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.