Гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
Чуулганы хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны дүгнэлтлээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 40 нь буюу 70,2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналд нэгдэж, төслийг анхнны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр болов. 

Гэтэл УИх-ын гишүүн С. Баярцогт дэгийн хуулийн дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргалаа. 

Үүнд Р.Гончигдорж "хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг дундаас нь  сугалж, хойшлуулна гэдэг боломгүй" байгааг хэлэв. Ингээд Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.