Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтуудыг  нэмлээ
Халх голын бүс нутагт атаршсан талбайг эргэлтэд оруулснаар 2013 онд 9.4 мянган га талбайд үр тариа, 16.0 мянган га талбайд тосны ургамал тариалж, 10.1 мянган тонн үр тариа, 7.9 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Цаашид тариалалтын хэмжээ 40.0 мянган га-д хүрч, үр тариа, тос, малын тэжээлийн ургамлын тариалалт, ургацын хэмжээ нэмэгдэхээр байгаа тул энэ бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх нь тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөрөнгө санхүүгийн хувьд чадамжтай байх боломжийг бүрдүүлнэ.

Дэвшилтэт технологи ашиглан атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулах, тариалангийн талбайн салхины элэгдэл, цөлжилтөөс хамгаалах зорилгоор ойн зурвас байгуулах, ээлжлэн тариалалтын сэлгээнд тэжээлийн олон наст ашигт ургамал тариалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ургамлын үр, үрслэг, суулгацыг тус боомтуудаар нэвтрүүлэх саналыг тариалан эрхлэгчид, орон нутгийн удирдлагын зүгээс олон удаа тавьж байгаа юм.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан, түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх болон тэдгээрт ариутгал, халдваргүйжилт, хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт даалгалаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.