Монгол бөхөнг хамгаалах ажлыг эрчимжүүллээ
Говь-Алтай аймгийн Дарви сумын Бор үзүүрээс дөрөв, мөн сумын Жимгэрийн ус орчмоос дөрвөн бөхөнг барьж, дохиолол зүүлээ. “Улаан ном”-нд орсон энэхүү ховор амьтны тоо толгой сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд багассаар байгаа.

Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүлгэн, сэргээн нутагшуулах ажлын суурь мэдээлэл цуглуулж байгаа юм. Мөн Монгол бөхөнгийн нүүдэл, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоож, популяцийн эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх, авто зам энэ амьтны нүүдэл шилжилтэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох аж.

Монгол бөхөн нь Монгол орны унаган амьтан бөгөөд 1930 оноос агнахыг хуулиар хориглосон.  Амьтны аймгийн тухай хуулийн (1995) нэн ховор амьтдын ангилалд багтсан бөгөөд дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN) гаргасан жагсаалтийн эмзэг категори, Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралт, дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад (EDGE, www.edgeofextinct.org) тус тус бүртгэгдсэн юм. Монгол бөхөнгийн популяцийн өнөөгийн байдал устаж үгүй болох түгшүүрийн байдалд байна гэж хэлж болно. Одоогийн байдлаар 8000 орчим монгол бөхөн түүхэн тархац нутгийнхаа дөнгөж 20-30  хүртэлх хувьд үлдсэн байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн зохисгүй ашиглалт байгаль цаг агаарын таагүй нөхцлийг улам ширүүн болгож, хууль бус агнуур эрчимтэй явагдсаны улмаас энэ зүйл амьтны  тархац нутаг хумигдаж, тоо толгой буурсаар байна. Монгол улс нь Биологийн төрөл зүйлийн олон улсын конвенцийн гишүүн орон (1996) болсныхоо хувьд Монгол бөхөнгийн популяцыг устаж үгүй болох аюулаас авран хамгаалах үүрэгтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • basaa 2016-02-04 00:23:35
    Õ¿í àðäàà õîîëòîé õîíóóëæ ÷àäàõã¿é òºð áºõºí õàìãààëàõ ãýýä ýý õººðõèé
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ноцтой 2015-10-14 05:50:21
    хүзүүнд нь юм зүүгээд хамгаална гэж худлаа. олон буу шийдэмтэй хүмүүсээ цөөл. жилийн 4 улиралд ангийн хяналтаа тавьж сур.
    203.194.116.24
    Мэдэгдсэн Хариулах