Туул гол орчмыг цэвэрлэлээ
Зуны улирал эхэлсэн энэ өдрүүдэд амралт зугаалга ихэсч тэр хэрээр байгаль орчныг бохирдуулдаг. Тэгвэл байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдэн өчигдөр буюу Бямба гарагт Туул голын ай савыг цэвэрлэж өнжлөө. Тодруулбал Туул голын эрэг дагуух таван км замыг өнөөдөр сайн дураараа нэгдсэн залуус цэвэрлэлээ. Энэхүү ажлыг “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ-аас санаачилан, сайн дураараа нэгдсэн залуустай хамтран хийсэн юм.

Зуны улиралд хотын ногоон бүс болох Туул гол орчимд аялах иргэдийн тоо эрс ихсэж энэ хэрээр хог ихээр гардаг. Харин үүнийг нь намар болохоор ТҮК-ийнхэн цэвэрлэдэг. Тэд 20 гаруй тонн хог цэвэрлэсэн тухайгаа мэдээлж байсан билээ. Эндээс үзэхэд манай иргэдийн ухамсар маш доогуур байгааг харж болно. Ундны усныхаа эх үүсвэрийг амарч зугаалж явахдаа өөрсдөө бохирдуулж байгаа нь туйлын харамсалтай. Хэрэв бид энэ хэвээрээ Туул голоо бохирдуулаад байвал хэдэн жилийн дараа ундны усны дутагдалд орж мэдэх юм. Иймээс иргэд минь ухамсартай байж амарч зугаалж явахдаа хогоо хаяхгүй байхыг сануулж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.