ШӨХТГ-тай заргалдаж буй “Тайгам Алтай”-н эзэд их хэмжээний мөнгө татвараас “нуужээ”
Иргэдийг хохироож олон сая төгрөг хууль бу­саар завшсан гэх “Тайгам Ал­тай” ХХК-ийн барилгын тус­­гай зөвшөөрлийг түр ху­га­цаагаар цуцлуулах хүсэлтийг  ШӨХТГ-аас Барилга хот байгуулалтын яаманд хүр­­­­­гүүлжээ. Тодруулбал дээрх ком­пани иргэдийг хууран мэ­хэлж метр квадрат нь дутуу орон сууц худалдасанаас болж өд­гөө хуулийн бай­гуул­лагаар шалгагдах болсон байна. Өөрөөр хэлбэл тус ком­­пани 47 иргэнд 166 метр квадратыг дутуу нийлүүлж нийтдээ 227 сая төгрөгийн хохирол учруулсан нь ба­римтаар тогтоогджээ.

Тиймээс иргэдийн гар­гас­ан гомдлын дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж тэдний булхайг олон нийтэд ил болгон 10 сая төгрөгийн торгууль ногдуулж асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Гэтэл тус компани хэ­рэг­­лэгчдийн хохирлыг төлөх­­гүй хэмээн гүрийж дээрх мөнгөн торгуулийг Хан-Уул дүүргийн шүүгч Тунгалаг­­сайхан гэгчээр шийд­­вэр гаргуулж хүчингүй болгуул­­жээ. Уг нь ШӨХТГ-аас Өр­­сөл­­­дөөний тухай хуу­лийн 27.1.3 дахь заалтыг үндэс­лэн 10 сая төгрөгийн тор­гууль ногдуулсан. Гэтэл тус компанийн гаргасан хү­­­­­сэл­­тийн дагуу яагаад Тун­галаг­сайхан шүүгч шийд­вэрийг хүчингүй болгов гэдэг нь хачирхалтай. Түүнчлэн тэд ШӨХТГ-ын улсын байцаагчийн ал­бан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэр­гийн анхан шатны бо­лон Давж заалдах шатны шүүхэд хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх тэд­ний хүсэлтийг хүлээн авах­гүй хэ­мээн мэдэгдэж шаард­лага биелүүлэхийг хэвээр үл­­­­­дээ­сэн байна.

Ингээд тус компанийг улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэж үзэн ШӨХТГ-аас Өрсөл­дөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 дугаар шийтгэврийн хуудсаар 59 сая төгрөгийн торгууль ног­дуулжээ. Хэрвээ тэд анхны мөн­гөн торгуулийн 10 сая төг­рөгийг төлсөн бол ийм их хэмжээний мөнгө төлөхгүй байсан гэсэн үг. Арга заль ихтэй тус компанийн ноцтой үйлдэл үүгээр дууссангүй.

Тус компани бидний сайн мэдэх Нарны гүүрний баруун талд, Баянгол дүүргийн ну­­таг дэвсгэрт орших “Ал­тай хотхон”-ны бүтээн бай­гуулалтын ажлыг хийж их мөнгийг хууль бусаар хувь­даа халаасалсан гэх хэ­рэгт сэжиглэгдэж байгаа аж.

“Тайгам Алтай” ком­па­нийн эзэд метр квадратыг илүү бодож өөрсдийнхөө ху­вийн данс руу хийсэн нь тогтоогдвол татвараас зайлсхийсэн гэх хэрэгт унах аж. Ямартай ч нөхцөл байдал ийм дээрээ тулсан учраас холбогдох албаны хүмүүс тус компанийн удирдлагууд болон эздийг нь УМБГ-т шалгуулахаар болоод байгаа юм. Иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж байртай болох гэсэн мөрөөдлийг ийм ёс жудаггүй компаниуд дэв­сэлж ашиг олохыг илүүд үзэж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг албаныхан хүртэл онцлон хэлж байв. Тиймээс чанаргүй барилга барьж иргэдийг олноор нь хохироож байгаа “Тайгам Алтай” мэтийн компанийн тусгай зөвшөөрлийг яагаад цуцалж болохгүй гэж. Албаны хүний хэлж буйгаар “Тус компанийн тусгай зөв­шөөрлийг харьяа яаманд нь хүргүүлсэн ч одоог хүр­тэл хариу өгөхгүй байна.

Иймэрхүү хууль бус үйлдэл хийж байгаа компа­нийн тусгай зөвшөөрлийг хү­чингүй болгох эрх тус яаманд байдаг” гэсэн юм. Хэдийгээр өнөөдөр ШӨХТГ тэдний буруутай үйлд­лийг тогтоож арга хэм­жээ авсан ч харилцан уялдаа холбоотой ажилладаг төрийн бусад байгууллага нь энэ мэт аашлаад байвал цаашид маш олон иргэн хохирсоор байх болно.

Тиймээс Барилга хот бай­гуулалтын яам нэг ком­панийн эрх ашгийн төлөө бус олон сая төгрөгөөрөө хо­хирч үлдээд байгаа ард иргэ­дийн эрх ашгийг илүүд үзэж тус компанийн тусгай зөвшөөрлийг нэн түрүүнд цуцлах хэрэгтэй гэдгийг ор­шин суугчид манай сонин­дамжуулсан юм.

Одоогоор ШӨХТГ-т тус хотхоноос метр квадратын зө­рүү мөнгөө нэхэмжилж өгө­хийг хүссэн иргэдийн тоо 230-д хүрээд байгаа юм билээ. Метр квадратын зөрүүнээс мөнгө хумсалж хувийнхаа данс руу хийсэн, дунд голын хөвөөн дээр голын эрэгтэй залгаа шахам барилга барьж, иргэдтэй хууль зөрчин гэрээ байгуулсан компанийн эз­дийн тухай цааш эрэн сур­валжлаж хүргэх болно.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 19001973 2014-05-09 07:39:53
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:39:47
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.16
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:36:13
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:36:10
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:36:07
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:36:03
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.15
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:36:00
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:35:56
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001973 2014-05-09 07:35:49
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    103.26.194.7
    Мэдэгдсэн Хариулах
  • mengee zaaval avna. 2014-05-09 04:32:19
    Luivarchdaas zaaval mengee avna.
    124.158.109.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2014-05-09 03:27:05
    Huniig 2, 3 aar ni dairch alchihaad yalgui tsaazgui gardag hun dee Odoo ch mun l arhia uugaad mashinaa bariad yavah yum bna sh dee ene Sonomoo Hudlaa unen mori yarisan sogtuu hun l baih yum Ene olon hunii mungiig zalilchihaad arhia gudraad bolj l bga yum
    103.9.90.135
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2014-05-09 01:59:48
    Тайгам-Алтай компанийхаан залидуулсан мөнгөө авъяа.Энэ заргаа авна гэж бодож байвал горьдсны гарз болж тусгай зөвшөөрлөөсөө салах болно шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Үнэнд гүйцэгдэнэ.
    203.194.113.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Tectatoni-iin hohirogch 2014-05-09 01:40:39
    Taigam Latai harin gaigui luivardsan uim bish uu. Tectatonic geed kompany Khans Vill-iig barisan humuusiig mash ikheer luivardsan baigaa. Zuvkhun 20 hunii hohirol gehed 500 say tugrug shuu
    202.55.183.82
    Мэдэгдсэн Хариулах
  • tsagdaa 2014-05-09 01:35:36
    tsagdaad sain chadvarlag humuus olon bgaa bolovch mungunii tuluu tsagdaag ashgaldag hoguud bas bgaa shuu.taigam altain ard tsagdaa bgaa
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-09 00:57:53
    Тайгам алтайнхан эртхэн арга барилаа єєрчлєхгїй бол бїр хамаг байдгаа шалгуулж сэгсрїїлэх нь байна шїї
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-09 00:56:22
    Тайгам алтай ХХК хаан эртхэн ярилцаад иргэдийг хохиролгїй болговол тан нарт єлзийтэй юм бишїї тэгэхгїй бол та нар балран нь Ухаантай захирлууд бол эртхэн шиг иргэдийг хохиролгїй болгож авахгїй бол хамаг бадгаа шалгуулаад бїр хэцїї байдалд орон нь байна ш
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Жанцан 2014-05-09 00:53:58
    Тэмүүжин сайдаа. Шүүгчдийн цалинг 2-5 сая болгоод шинэчилэл хийсэн чинь юу болж байна аа. Тэр Тунгалаг сайхан шүүгч чинь баячуудын карманд явдаг юм биш үү. Хуулийн шинэчлэл биш, хуулийн завхарал болоод байгаа юм даа.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-09 00:43:31
    ezed n no-toi no-toi neg zahiral n hun dairch alaa biz de
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах