Англичуудын том тэмцээнд Италийг бардаггүй хар цуврал үргэлжиллээ
Үхлийн хэсгийн хамгийн сонирхолтой нэг тоглолт бол Англи болон Италийн шигшээ багуудын тоглолт байлаа. Азгүй Англичууд 40 жил үргэлжилсэн энэ хар цувралаа зогсоохоо энэ удаагийн ДАШТ-нд оролцохоор ирсэн гэдэг нь тоглолтын эхнээс мэдрэгдэж байсан ч Италичуудын өмнө хүчин мөхөсдөж байлаа. Англичууд тоглолтын эхнээс л ширүүн эрчтэй тоглолтыг үзүүлж байсан ч Италичууд илүүрхэн эхний гоолыг оруулав. 35 дахь минутанд А.Пирлогийн дамжуулалтаар Маркизо  гоолдлоо. Үүнээс хоёрхон минутын дараа Английн шигшээ багийн довтлогч Д.Старриж тооны харьцааг тэнцүүллээ. Ийнхүү тоглолт ээлж дараалсан довтолгооноор үргэлжилж байсан бөгөөд 50 пахь минутанд Италийн шигшээ багийн довтлогч Марио Балоттели мөргөж гоол оруулснаар тэд дахин тэргүүлж эхэлсэн. Ингээд уг тоглолтонд дахин гоол ороогүй бөгөөд Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рууни ДАШТ-нд гоолдоогүй гэдэг хар цуврал дахин үргэлжиллээ.Ийнхүү үхлийн хэсгийг Коста Рикачууд бөмбөгний зөрүүгээр тэргүүлж дэлхийн аваргууд удаалж байна. Харин Англичууд сүүл мушгиж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.