Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шилжүүлэхдээ өөрөө төлдөг, төр хариуцдаг эсэхийг салгаж ойлгох нь чухал
Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг долдугаар сарын 1-нээс эхлэн зарим зүйл заалтыг мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын албан дарга А.Хишигбаяртай ярилцлаа.
 
-Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчлэгдсэн хууль хэрэгжиж эхлээд гурван cap гаруйн хугацаа өнгөрлөө. Иргэд энэ талаарх мэдээлэл хэртэй байгаа вэ?
 
-Эрүүл мэндийн даатгалын харилцааг даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, даатгуулагчийг үйл ажиллагааныхаа төвд тавьдаг, даатгуулагчийн өмнө хариуцлага хүлээдэг, тэдэнд тайлагнадаг, даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний багцыг өргөжүүлэх, шимтгэлийн хувь хэмжээг оновчтой тогтоох, эрүүл мэндийн зардалд даатгуулагчийн өөрөөсөө шууд төлж байгаа төлбөрийн хэмжээ өндөр зэрэг олон тулгамдсан асуудлууд байсаар ирсэн.
 
Тиймээс эрүүл мэндийн даатгалын     тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар батлан гаргасан. Энэхүү шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын зарчмыг тодорхой болгож, тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллага, даатгуулагчийн эрх үүрэг, эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан, цахим карт, шимтгэлийн хэмжээг оновчтой тогтоох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн.
 
Мэдээж хууль сурталчлах, хэрэгжүүлэх талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тус салбар яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийж байгаа.

-Өмнөх хуулийн хувьд иргэдийг эмнэлэгт хэвтэхийг уриалсан мэт байсан гэдэг. Харин энэ хуулийн хувьд үнэхээр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
 
-Өмнө нь эрүүл мэндийн нийгмийн даатгалыг нэвтрүүлсэн үеэс даатгалын сангаас хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг түлхүү санхүүжүүлж байсан. Тиймээс энэ шинэчилсэн найруулгаар Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэхээр болсон.
 
-Тухайн хүн даатгалаа их, бага төлснөөс үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг         чанартай, хүртээмжтэй, тэгш байдлаар авах, эдгээр харилцааг төрөөс хараат бус байдлаар зохицуулж өгсөн гэж байгаа. Энэ талаар яг юу гэж тусгасан бол.
 
-Монгол Улс 1994 оноос бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ нь эв санааны зарчимд үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хувь, хэмжээгээр шимтгэлээ төлж ижил хэмжээний тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас хариуцуулах эрх нь нээлттэй гэсэн үг.
 
Харин ЭМД-ын шинэчилсэн хуульд эрүүл мэндийн даатгалын зарчмыг тодорхой хуульчилж өгсөн. Тухайлбал, Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэн, төр, хуулийн этгээд энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцна гэх зэрэг зармыг хуульчилсан.
 
-Өмнө нь албан журмын болон сайн дурын гэж ангилдаг байсан. Үүнээс ямар ялгаатай гэсэн үг вэ?
 
-Өмнөх хуульд эрүүл мэндийн даатгал нь заавал болон сайн дурын хэлбэртэй байна гэж хуульчилсан байсан. Энэ нь Монгол Улсын иргэн бүр заавал даатгуулна. Харин гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн сайн дурын үндсэн дээр даатгуулдаг байсан. Тэгвэл одоогийн шинэчилсэн найруулгаар Эрүүл мэндийн даатгал нь албан журмын байна гэж заасан. Монгол Улсын иргэн албан журмаар буюу заавал даатгуулна. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүн өөрөө хүсвэл албан журмын эрүүл мэндийн даатгалд даатгуулж болох тухай зааж өгсөн.
 
-Сүүлийн үед даатгалын байгууллагуудаас сар бүр тэдэн мянган төгрөг төлөөд, жилд хэдэн саяын үйлчилгээг эрүүл мэндийн салбараас авах боломжтой талаар сурталчлаад байгаа. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
 
-Монгол Улсын иргэн хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлнө. 2015 оны шимтгэлийн хэмжээг хүснэгтээр дэлгэрэнгүй үзүүлж болно. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч 2015 оны хувьд жилд 1.800.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас гаргуулах эрхтэй.
 
-Тэгвэл даатгалаа ашиглаагүй бол хэн нэгэнд шилжүүлэх боломж нээлттэй гээд байгаа. Жишээ нь би хүүхэддээ зориулах байдлаар ашиглаж болно гэсэн үг үү?
 
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар /одоогийн байдлаар 1.800.0 мян.төг/-аас хэтэрсэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой болсон. Гэхдээ өөрөө хариуцан төлдөг, төр хариуцдаг гэдэг хоёрыг салгаж ойлгох нь чухал.
 
-Зарим төрлийн оношилгооны төлбөр өнөөгийн амьжиргааны түвшнээс өндөр байдаг. Тэгэхээр гэр бүлийн гишүүдийнхээ ч юм уу төлсөн даатгалыг ашиглаж болно гэж ойлгож болох уу?
 
-Дээр хэлсэнчлэн жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой тул даатгалын сангаас олгох хэмжээ, олгох журмын дагуу оношилгооны зардлыг даатгалын сангаас харьцуулах боломжтой.
 
Тэгэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас дараах тусламж, үйлчилгээний зардал олгож байсныг шинэчилсэн хуулиар долоон үйлчилгээг нэмсэн. Тухайлбал, Хорт хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, Аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт, Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл, Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгоо, шинжилгээ, Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ гэх мэтийг нэмсэн.
 
-Хүн бол өөрт хамгийн ашигтай хувилбарыг нь хэрэгжүүлж эхэлдэг. Тэгэхээр шинэчилсэн хуульд зааснаар урьдчилан сэргийлэх болон хэвтэн эмчлүүлэх хоёрын алийг нь илүү сонгож байна?
 
-2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд одоогоор урьдчилан сэргийлэх үзлэг хуульд зааснаар хийгдэж эхлээгүй гэсэн үг. Харин хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалд хамаарах тусламж, үйлчилгээний багцад өртөг өндөр бүхий зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлыг үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс олгож эхэлсэн. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн “ Жагсаалт батлах тухай” 248/161/А88 тоот хамтарсан тушаалаар дээр дурдсан мэс засал, тэдгээрт хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, жишиг үнэ, даатгалаас төлөх төлбөрийн хэмжээг баталлаа.
 
УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭНЭШҮТ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээс өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах даатгуулагчид даатгалын хөнгөлөлт эдлэж эхэлсэн. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд баталснаар уг үйлчилгээнд 23.0 орчим мянган даатгуулагч хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын сангаас 10.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
 
Дээрх жагсаалтад баталснаар өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.250.000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 5.250.000 төгрөг төлнө. Энэ хэмжээгээр даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар болсон.
 
-Хууль хэрэгжиж эхэлсний дараахан цахим картгүй бол эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин сүүлдээ цахим карт дууссан гэх тайлбарыг ч өгч байсан. Одоо цахим карт хэр хүртээмжтэйгээр тараагдаж байгаа бол. Үүнийг хянаж, зохицуулж байгаа байх. Хэзээ бүх хүн карттай болох боломжтой вэ?
 
-Тэр бол тухайн эмнэлгийн ч юм уу карт байсан байх. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан, цахим картын загвар, хэрэглэх журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид картаа тарааж эхлээгүй.
 
-Шинэ хуулийг амьдралд хэрэгжүүлж, хөрсөнд буулгахад хамгийн их бэрхшээл дагуулах асуудал нв юу байна вэ?
 
-Хууль хэрэгжүүлэх хугацаа долоодугаар сарын 1-нээс эхэлж байгаа. Тиймээс бид хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 гаруй дүрэм, журам боловсруулан, батлуулах зэргийг эхлүүлэн бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-07 06:32:50
    uneheer oilgomjgui niitlel bnainaa er ni eruul mendiin salbariihan uilchilgee tun muu daatgalaaraa uilchluuleh tal deer irgediin oilgolt ch taaruu baidag
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-06 13:29:55
    Bi ervvl mendiin daatgalaa Olon jil ondor ogdog ooroo gewch tuslamj hongololt awch baigaagvi
    43.242.243.88
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-11-05 09:25:23
    alicn ulsad eryylmendiin daatgalni sar byr zaawal tyldeg,tylhiinhemjeegeer obdsen cagtaa ynegyi onoszlogoo tyslamjiig awsz czaddag iim l baih heregtei,
    217.99.49.170
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-03 09:05:40
    би хэдийгээр дээд боловсролтой ч энэ мэдээллийг уншаад үнэндээ юу ч ойлгосонгүй, албаны болон мэргэжлийн хэллэг ихтэй, хэнд зориулж бичсэн мэдээ юм бол доо.
    202.9.43.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-10-21 09:25:14
    manai eryyl mendiin yilcilgee yneheer hocrogdson,ter daagalaasaa gol apparat tonog tohooromjee ylsin emnelgyyded awsz ugmeer um,daatgalaa nemeed ynegyi yilcil
    178.43.227.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-14 02:26:08
    нэг л их дүрэм журам түүнийг нь ойлгодог ч амьтан байхгүй, нэг мөсөн хуулиа хэн ч уншсан, хэрэглэсэн ойлгомжтой нэг мөсөн хийж болдоггүй юм уу
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах