Үхлийн хэсгийн хамгийн сулхан багаар нэрлэгдэж байсан Коста Рика шуугиан тарилаа
Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө С, болон D хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. Энэ тоглолтоос энэ дэлхийн аваргын үхлийн хэмээн нэрлэгдээд байгаа D хэсгийн тоглолтууд хамгийн их анхаарал татаж байсан билээ. Тэгвэл энэ хэсгийн хамгийн сулхан багаар нэрлэгдээд байсан Коста Рикагийн шигшээ баг ДАШТ эхлээд удаагүй байгаа энэ үед шуугиан тарилаа. Тэд 3:1-ийн харьцаатай хүчирхэг Уругвайн шигшээ багийг буулган авлаа. Тоглолтын 23 дахь минутад Коста Рикагийн хамгаалагч Уругвайн шигшээн ахлагч Диего Лугано дээр торгуулийн талбайдаа алдаа гаргаснаар шүүгч пенальт заасан. 

Уругвайн шигшээ багийн супер довтлогч Эдисон Каваны цохилтыг гүйцэтгэж тооны харьцааг 1:0 болгосон. Ингээд тоглолтын нэгдүгээр үед өөр гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үед Коста Рикачууд маш нарийн зохион байгуулалттай нягт нямбай тоглолт үзүүлэн үүнийхээ үр дүнг 54 дахь минутанд хүртэн тооны харьцааг тэнцүүллээ. Английн “Арсенал” багт хүчин зүтгэж байсан Жоел Кэмпбэлл Коста Рикагийн эхний гоолыг оруулав. Үүнээс ердөө гурван минутын дараа буюу 57 дахь минутад Оскар Дуарте чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг хаалгачийн алсын буланд мөргөж гоол орууллаа.Ингээд Уругвайчууд багагүй сандарч эхэлсэн ч тооны харьцааг тэнцүүлж чадаагүй. Харин Коста Рикагийн шигшээ багийн хамгаалагч Маркос Урена 85 дахь минутанд энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж гоол оруулснаар 3:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.