“Лалын улс” дэмжигчдээ цаазаллаа
“Лалын улс” бvлэглэлийн террористууд тус бvлэглэлийг дэмжигчид болох 60 хvнийг Иракийн хойд болон баруун нутагт цаазалсан тухай телевизийн “Press-TV” суваг мэдээлжээ.

“Иракийн аюулаас хам­­гаалах хvчний нэрээ нууцлахыг хvссэн эх сурвалжийн мэдээлснээр, “Даиш”-ийн /"Лалын улс"-ын араб нэр/ 50 босогчийг тус бvлэглэлийн террористууд Иракийн нийслэл хотоос баруун хойш 180 км зайтай газар оршдог Хан-аль-Багдади хотод цаазалсан байна.

Тэднийг тагнуул хийж, Иракийн тусгай албаныханд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгажээ” гэж тус суваг мэдээлсэн байна. Иракийн Засгийн газрын зэвсэгт хvчний тєлєєлєгчидтэй хамтран ажиллаж, “Лалын улс”-ын хэд хэдэн толгойлогчийн байгаа газрыг мэдээлсэн хэмээн 10 босогчийн толгойг Багдад хотоос хойш 280 км зайтай газар оршдог Хавижа хотод олны ємнє авчээ.

“Анбар муж дахь бvх байрлалд нь хvчтэй довтолсны улмаас хэт давруу vзэлтнvvд сандралд орж, айдаст автсан байдалтай байна” гэж “Press-TV” суваг онцлон тэмдэглэсэн байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lalar 2015-10-14 02:12:02
    Ene muu LALaruudiig bugdiig ni amidaar ni shataah uimsan.
    112.72.13.16
    Мэдэгдсэн Хариулах