“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм.

УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн тул хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа бүрэн хариуцах байдлаар гэрээний төслийг боловсруулжээ. Ерөнхий сайдын захирамжаар Гэрээ байгуулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг МАК-аас ирүүлсэн гэрээний төсөлд 92 зарчмын болон техникийн санал гаргаж, хэлэлцээнд оржээ.

Ажлын хэсгийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татвар, хураамжийн орчныг тогтворжуулахаар санал гарган талууд харилцан зөвшилцөөд байна. Татварын тогтворжуулалт нь 27 жилийн хугацаатай мөрдөгдөхөөр гэрээний төсөлд тусгажээ.

  Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөрөнгө оруулагч тал хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг тус компанийн охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар хураамж хэлбэрээр нийтдээ 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийжээ. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэгмэд 2015-10-14 00:30:20
    Монголчууд ажилтай болж байвал баярлаж байна
    43.242.242.187
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-10-13 15:37:36
    Calingaa tavidgu gehchuulee. Turj uheh gej bgaa yum shig colmoj bnaa ta nar
    43.242.243.117
    Мэдэгдсэн Хариулах
  • ondor nastan 2015-10-13 06:28:20
    ondor nastnuudaa hyleej avahaa bolijee nyamtaishir gyai
    103.26.194.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Ulemj 2015-10-13 05:09:50
    TИЙМ МАК КОМПАНИ ЗӨВ АЖИЛЛАДАГ УУРХАЙЧДЫН АМЬДАРЛЫГ ОЙЛГОДОГ ЮМ ШИГ САНАГДСАН.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • дговь 2015-10-13 05:00:20
    говийн хүмүүсийг ажилтай болгож айл өрх бүрээс хүн өжиллуулавал буян болно МАК зөв ажилладаг мундаг компанй
    150.129.142.55
    Мэдэгдсэн Хариулах