Цалин тэтгэмжийг бууруулах тушаал гараагүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гарсан тухай мэдээлэл цацагдах болсон. 

Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд нь тайлбар хийхдээ “Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтад зааснаар төсөвт тусгаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай" 150 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдсон хэвээр байгаа” гэдгийг хэлжээ. Тэгэхээр тус салбарт ажиллагсдын цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гараагүй байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 76 n eldev mongo tomiloltiig buren xac.  2015-10-13 05:10:22
    76 n eldev mongo tomiloltiig buren xac. 76 n eldev mongo tomiloltiig buren xac. 76 n eldev mongo tomiloltiig buren xac. 76 n eldev mongo tomiloltiig buren xac. ...
    203.194.116.24
    Мэдэгдсэн Хариулах