Алтангэрэлийн шившлэгтэй Хужирт ус зах зээлийнхээ 60 хувийг хангаж байна
Улсад сард 40-50 сая төгрөгний татвар  төлдөг “Жем Хужирт” компаниас ээлжит сурвалжлагаа хүргэж байна.  Тус газар жилдээ 2-3 тэрбум төгрөгний орлоготой байдаг төдийгүй татвараас гадна хандивийн олон арга хэмжээнд оролцдог аж. Усны шугамнуудыг цэвэрлэдэг гол машинууд нь бүгд автомат төдийгүй хүний гар ордоггүйгээрээ онцогтой аж. Үүгээр зогсохгүй үйлдвэрийн өрөө буюу усандаа Алтангэрэлийн шившлэг уншуулж сайн энергийг усандаа шингээж өгч чаддаг өвөрмөц онцлогтой газар юм байна. Ус өөрөө муу, сайн энергийг хуримтлуулдаг. Тиймээс уг үйлдвэр хамгийн цэвэр орчинд, шилдэг технологитойгоор үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг энэ дашрамд дуулгах нь зүйтэй биз ээ.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Хужирт байгалийн эрдэст ус”-ны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийхэд 2008 оноос хамтран, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, брэндийг таниулах тал дээр онцгой анхааран ажилласны үр дүнд өнөөдөр “Хужирт байгалийн эрдэст ус” зах зээлдээ борлуулалтаараа тэргүүлж буй Монголын шилдэг брэндүүдийн нэг болсон.

Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй,  бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн  зөв бүтэцтэй ус бөгөөд хүний бие дэх эрдэсийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, эрдэсийн дутагдлаас хамгаалдаг гэдгээрээ хэрэглэгчдэд хэзээний танил болж талархалыг хүлээгээд байгаа юм.

Ингээд “Жем Хужирт” компанийн  хими технологич В.Жадамбаагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Үйлдвэрийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

-Манай Хужирт ус анх 2009 онд ус ундааны чиглэлээр үйл ажиллагаагааг явуулж эхэлсэн байгаа. 2013 онд “Жем интернэшл”-ийн хөрөнгө оруулалттайгаар шинэ савлагаа, шинэ үйлвэр маань ашиглалтанд орсон. Ингэхдээ Монголын анхны шилэн савлагааг нэвтрүүлсэн онцлогтой.

Манайх анх 24 ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 90 гаруй ажилчинтай болж өргөжин тэлсэн.


-Анхны шилэн савлагаанаасаа эхлээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлөөс уншигчдад маань сонирхуулахгүй юу?

-Шилэн савлагаа маань жимсний амт, оргилуун, натурал гэсэн гурван төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдийн гарт очдог. Савлагааны хэмжээний хувьд 0.7 болон 0.33-тайгаар үйлдвэрлэгддэг. Харин хуванцар савлагааны шугам маань дотроо дөрвөн төрлөөр савлагддаг.

Усны үйлдвэр маань хоногт 20 тонн ус савлах хүчин чадалтай.  Техник тоног төхөөрөмжийн хувьд Болгар улсын савлагааны шугам, Германы тоног төхөөрөмжтэй.


-Эрүүл мэндийн хувьд ямар эерэг нөлөөтэй вэ?

-Хужирт ус маань эрдэст ус учир хүмүүсийг эрдэсийн дутагдлаас нөхөж өгнө. Эрдэсүүд маань ионы хэлбэрээр байдаг учир хүний биед шингэхдээ хамгийн тохиромжтой. Ерөнхийдөө байгалийн эрдэсийг хүний биед тохиромжтой хэмжээгээр савладаг. Яг байгалиар нь эрдэсийг нь шүүхгүйгээр савладаг онцлогтой.  Цэвэр ус хэт эрдэсийг нь шүүчихсэн байдаг бол эрдэст ус болохоор хүний биед хэрэгтэй эрдэсийн хэмжээг нь агуулж өгсөн байдгаараа онцлогтой.

-Эрүүл аюулгүй байдал талаасаа?

-Өглөө бүр манай ажилчид хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаагаа аваад ажилдаа ордог. Хөдөлмөр хамгааллын инженерийн зааварчилгааны дагуу ажилладаг.

-Хужирт ус сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож харагддаг. Энэ талаар?

-Борлуулсан 1 ширхэг “Хужирт байгалийн эрдэст ус”бүрийн 1 төгрөгийг сум орон нутгийн хөгжил, хүүхдийн сайн сайхны төлөө хандивлах болсон зэрэг нь биднийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үлгэр жишээ компани байхаар хичээн ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Тухайлбал, Хужирт суманд л гэхэд хоёр ч сургуулийн тоглоом, танхимыг тохижуулж өгсөн. Улаанбаатар хотод сургуулийн гүүр зэргийг барьж өгөх ажилд хувь нэмрээ оруулсан.

Дашрамд хэлэхэд, Хужирт усын хамт олон сав угааж ашигладаг бохир усаа нөөцөлж хэрэглээний усанд эргүүлэн ашигладаг. Өөрөөр хэлбэл, угаалгын болоод нойлын өрөөний усанд ашигладаг байна. Ийм тохиолдолд усны алдагдалд орохгүй гэдгийг үйлдвэрийн ажилчид онцолсон юм.

Мөн Хужирт усын хэрэглэж заншсан нутгийн иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Хужирт ус хоолны шингэцийг сайжруулж, цээж хорсохыг намдааж, үе хоорондын шингэнийг баяжуулдаг гэдгийг ахмадууд мэддэг. Тиймээс ч тогтмол хэрэглэхийг эрмэлздэг” гэсэн юм.

“Монгол хүн бүр эрүүл байг” уриатай “Жем Хужирт” ХХК-иар ийн зочиллоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ноцтой 2015-10-13 01:46:09
    шавааралдсан олон байшингийн зайгаар аврах ажиллагаа явуулах боломж олдохгүй. харин хэдэн сургуультай нохой. унага даага бэлдвэл үр дүн илүү сайн байх болно_
    203.194.116.24
    Мэдэгдсэн Хариулах