Томоохон худалдааны төвүүдэд гал гарах нь хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Нарантуул худалдааны төвийн хүнсний зах шатаж олон иргэн амь зуулганаасаа салж байсан цаг саяхан. Тэгвэл нийслэл хотын хамгийн том битүү зах болох “Сандэй плаза”-д удаа дараа гал гарч тэнд лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэдийг хохироосоор байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 10-11-нд шилжих шөнийн 01:30 цагийн үед гал гарч, 100 гаруй хүн эд материалын хохирол амсаад байна. Харин тус худалдааны төвийн дээд давхаруудад үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй иргэн сэтгэл санааны хохирол амсаад байгаа юм.
“Сандэй” худалдааны төвд гарсан галыг унтраахаар онцгой байдлын дөрвөн ангийн 45 албан хаагч цаг тухайд нь шуурхай ажилласан байна. Одоогоор тус төвийн үйл ажиллагааг зогсоож, хаалгыг лацдан, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалалтад аваад байгаа юм. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тус төвд мэргэжлийн байгууллагынхан шалгалт шинжилгээ хийж байгаа ба шинжээчийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна.
Тэгвэл тус худалдааны төвд лангуу түрээслэдэг иргэд ингэж олон хоногийн хугацаа алдаж, үйл ажиллагаа зогсоох шаардлагагүй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Тэдний хэлснээр эдийн засгийн хямралтай энэ үед гал гарсан B1 давхарыг яаралтай орчин тойрныг нь цэвэрлэж, гал гараагүй дээд давхаруудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй аж. Тиймээс тэд худалдааны төвийнхөө удирдлагуудтай уулзаж асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.
Гэвч тус төвийн удирдлагууд түрээслэгчидтэйгээ уулзахгүй байгаа аж. Гал гарсан B1 давхарын 100 гаруй хүнтэй одоо болтол уулзаж нөхцөл байдал ямар байгаа болон, хохирлыг хэзээ хэрхэн яаж барагдуулах талаар ярилцаагүй байгаад түрээслэгчид гомдолтой байгаагаа хэлж байна. Ер нь галын аюулгүй байдлаа хангахгүй удаа дараа гал гарч, түрээслэгчдийг хохироож байгаад тус худалдааны төвд лангуу түрээслэдэг 800 гаруй иргэн гомдолтой байгаагаа хэлж байна. Тэд өөрсдөөс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас хэдэн өдрийн орлогоороо тасарч байгаад ихээхэн бухимдаж буйгаа хэлж байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn