Голомт банк "Цаасгүй банк" аяны хүрээнд "Богино видео бичлэг"-ийн уралдаан зарлаж байна
Голомт банк “ЦААСГҮЙ БАНК” аяны хүрээнд Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг харуулсан БОГИНО ВИДЕО БИЧЛЭГ-ийн уралдааныг 2015.10.29 дуустал өөрийн Facebook хуудаснаа зарлаж байна.
 
Сэдэв:
1. Интернэт банк
2. Смарт банк
 
Шалгаруулалт:
Энэхүү тэмцээнд Голомт банкны ажилтнууд оролцох боломжтой бөгөөд дээрх хоёр сэдвийн дагуу өөрийн уралдаанд оролцох бүтээлээ khaliun_t@golomtbank.com хаяг руу илгээнэ. Бид оролцогчдын бүтээлийг өөрсдийн FACEBOOK хуудсандаа байршуулж дараах байдлаар оноог цуглуулж, шилдэг 2 оролцогчийг 2015.10.29-ний өдөр тодруулах болно.

50% - LIKE-ийн тоо
50% - Тэмцээний шүүгчдийн баг
 
Шагнал:
1-р байр - iPhone 6S
2-р байр - Apple Watch
 
Бүтээл хүлээж авах хугацаа:
2015.10.23-ныг дуустал
 
Анхаарах зүйлс:
  • Шинэлэг, бүтээлч байх;
  • Уралдаанд оролцогчийн бүтээл сэдэвтэй уялдсан байх;
  • Бүтээлийн тайлбараа бичсэн байх;
  • Видео бичлэгийг өөрийн гар утсаараа хийх;
  • Голомт банкны дүрэмт хувцас өмсөөгүй байх.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны facebook хуудаснаас авна уу.

Нийт оролцогчиддоо амжилт хүсье!


 
Бусдад түгээх
  • gplus