“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 мод тарилаа
2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан.

Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна.Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.