Ш.Түвдэндорж нэрээ татжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ. 
Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөн гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсаныг энэ үеэр тус намаас мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхэд Д.Ганбат гишүүнээс гадна Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлсэн.
Санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт хуралдаад бүлгийнхээ шийдвэрээс зөрж, Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцон бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн билээ.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсанаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн, томилох боломжтой болов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.