Үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрчээ
1995 оноос үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш “Мобиком” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.

Технологи хөгжихийн хэрээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хувиран өөрчлөгдөж илүү хялбар, ухаалаг, үр дүнтэй байх хэрэглээний орчинг бүрдүүлэх, үүссэн нөхцөл байдалд зохицуулалт хийх шаардлагатай байна. Ялангуяа үүрэн холбооны сүлжээнд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх замаар иргэд, хэрэглэгчдэд шинэ тутам үйлчилгээг хүргэснээр, үйлчилгээний соёл, чанарын түвшинг шинэ шатанд хүргэх боломж бүрдэнэ. Энэ үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. 1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэх энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай хэлэлцэн дэмжээд үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enhbat 2015-04-25 08:44:20
    tus tustan bichsen medeele baihgui yu mobicom 1231 heeglegch tuuni hedn uridchalsan geh metr