Д.Хаянхярваа: Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа улстөрчид бий
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Чуулганы хуралдааны үеэр 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Гэвч гишүүдийн зүгээс хасалт хийсэн мэт харагдаж байгаа ч цаагуураа төрийн тансаглал буюу гадаад, дотоод томилолт зэргийн үнийг өсгөчихсөн байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Таны хувьд хэр үндэслэлтэй харагдсан бэ?
 
-Төсвөө эрүүл болгох чиглэл рүү ажилласанд нь Сангийн яамныханд бол талархаж байна. Гэхдээ яг хасч, танах бодит зүйлүүд рүүгээ орж чадаагүй нь илэрхий байсан. Энэ нь ямар нэгэн нөлөө байгааг харуулж байна. Сангийн яамныхан болон сайдынх нь зүгээс боломжийнхоо хэрээр хасах хүсэл байвч Засгийн газар зэргээс наад асуудлуудаа танаж болохгүй гэдгийг үүрэгдсэнийг л харууллаа. Гадаад, дотоод томилолт зэрэг нь нэмэгдсэн байна лээ. Бид үнэхээр хасалт хийж аливаа асуудлыг амьдралд дөхүүлье гэж бодож байгаа бол төсөв дээр маш сайн ажиллах ёстой.
 
Ингэхээс өөр гарц ч байхгүй. Биднийг амаргүй ирээдүй хүлээж буй нь Монголын хүн толгойтой бүхэнд мэдрэгдэж байгаа. Өр авлага зэрэг бүхий л зүйл том хар лантуу шиг дээр дарчихаад байна. Тиймээс өөр гарцгүй болчихсон хүмүүс дахиад ч илүү ихийг танах ёстой.
 
-Хасах, танах гэж яриад байх юм. Боломж нь бодитой байх уу?
 
-Боломж нь байгаа учраас төсвийг илүү их танах хэрэгтэй. Агентлагуудад ашиглаж буй машин, бензин, тос, давхардсан агентлаг, албан тушаал, хэлтсүүдийн дарга нарын орон тоо гэх зэргийг байхгүй болгох нь чухал. Үндсэндээ 2012 оноос хойш эд чинь асар ихээр нэмэгдсэн шүү дээ.
 
-Гэхдээ аль салбараас таналт хийх ёстойгоо бас бодох хэрэгтэй биз дээ. Тухайлбал эрүүл мэнд, боловсролын салбарын хувьд угаасаа санхүүжилт нь бага, хүрдэггүй гэдэг?
 
-Эрүүл мэнд, боловсролын салбарт бол анхааралтай хандах ёстой. Харин бусад салбарын төрийн захиргааны бүтцийг хянах нь үр дүнтэй. Жишээлбэл бүх аймагт хөдөлмөрийн болон халамжийн хэлтэс гэж хоёр байгууллагатай болсон. Өмнө нь халамжийн ажилтан нь хийдэг байсан шүү дээ. Тэгсэн одоо 10-12 мэргэжилтэн гүйцэтгэдэг болгочихсон байх жишээтэй. Тиймээс эдгээрийг анхааралдаа авах нь зөв. Сая тодотголоор бол хоёр бүтцийг нийлүүлэх гэх зэрэг санал оруулж ирсэн. Ингэж жаахан хэмнэх байх.
 
-Хэмнэлтээ дагаад цалин, тэтгэврийг нэмэхгүйгээр тооцсон байсан?
 
-Цалин, тэтгэврийг нэмдэггүй юмаа гэхэд хасч болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдөр улстөрчид, өндөр албан тушаалтнуудын цалингаар шоу хийж байна. Тэдний цалинг 30 хувь хаслаа гэхэд улсад хоёр тэрбум төгрөг л орно. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа улстөрчид бий. Надад ч гэсэн илүү дутуу элдэв орлого байдаггүй. Яг үнэндээ энд 700-800 мянган төгрөгийн цалин аваад, амьдралаа болгоно гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ улс орон хүнд байгаа үед хасна гэвэл гоншигноод сүйд болоод байхгүй. Харин энгийн төрийн албан хаагчдыг харах ёстой. Өөрөөр хэлбэл тэдэн дунд хэдэн хүн орон сууцны, хичнээн нь цалингийн,  банк, хоршооноос бус гар дамжсан өрөнд хэдэн хүн байна вэ гэдгийг тооцох хэрэгтэй.
 
Нэмүүлье гэхгүй ч авсан цалингаараа амьдралаа арай ядан авч явж байхад нь гэнэт цалинг нь хасчихвал тэдний чинь орлого нь яах болж байна. Эргээд банк, санхүүгийн төлбөрүүдийг хэрхэх вэ, ипотекийн зээл банкандаа дарамт болж хувирах уу гэх зэргээр сөрөг үр дагавруудыг тооцоо, судалгааны үндэслэл дээр харж, хйих ёстой. Тэгэхгүй зүгээр сэтгэлийн хөөрөл, хийрхэлээр өндөр албан тушаалтныхыг 30, төрийн ажилтныхыг 20 хувиар хасна гээд дайрчихвал болохгүй. Үнэндээ түрүүн чуулган дээр Дэмбэрэл дарга “Ард иргэдийн гар дээр мөнгө өгч байж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой” гэдгийг хэлсэн. Энэ чинь үнэн шүү. Хэрвээ ард олон мөнгөгүй болчихвол ямар юмаараа талх, оймс гутлаа худалдаж авах вэ, юугаараа хэрэглээний төлбөрүүдээ төлөх вэ. Иргэд тодорхой хэмжээний орлоготой байж эдийн засгийн тодорхой хувь нь дотооддоо эргэлдэж байдаг. Хэдий эдийн засаг хямарсан ч ядаж энэ боломжийг хэвээр хадгалах ёстой.
 
-Төсвийг эрүүлжүүлэх тал руу нь хийсэн байна гээд байгаа. Буруутсан гол шалтгаан нь бонд, зээлүүдээ тусад нь авч, олон төсөвтэй явсных уу?
 
-МАН-ын  бүлгийнхэн орилолдсоор байгаад Концессийн гэрээнээс бусдыг нэг дор төвлөрүүллээ. Энэ концессийн гэрээ гэдэгт маш их но байна гэж сэжиглээд байгаа. Чуулганы хуралдааны үеэр Су.Батболд Эрдэнэбатын ар талд асуудал бий гэж хэлэхээр учиргүй уурлаж, бүр гараад явсан. Энэ чинь үндсэндээ тэр хүний эмзэг сэдвийг хатгачихлаа гэсэн үг. Нэгэнт ийм но-той байна гэж харсан бол ахиулах хэрэгтэй. Концесс гэдэг бол нэг утгаараа өр. Тиймээс дараа, дараагийн жилийн төсөвт ирэх дарамт. Гэтэл Монголын эдийн засаг сэргэх нь
 Бүү хэл 2017-2018 онуудад улам бүр хүндэрч унана гэж байхад бид концесс нэрээр ирээдүйд төлөх өр нэмээд байж болохгүй. Тиймээс л төсвөө эрүүл болгох хэрэгтэй гээд байгаа. Тэгж байж жаахан ч гэсэн хэвийн голдиролд нь оруулахгүй бол ирээдүйд бүх зүйлээ даахгүй.
 
-Татварын өрийг барагдуулж, хөрөнгө босгох тухай яригдсан. 2-3 жилийн хугацаанд тавигдсан өрийг 20 гаруйхан хоногт барагдуулж чадах болов уу?
 
-Боломжгүй зүйл. Яах вэ, Сангийн яамныхан чадлаараа хөөцөлдөнө гэж байгаа. Он дуустал 600 тэрбумын тал буюу 300 тэрбумыг барагдуулна гэсэн. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд өөрсдөө хаалгаа бариад, татвар төлөх байтугай байгаа хэдэн ажилчныхаа цалин, хөлсийг өгч чадахгүй байна. Харин дампуурч ядаж байхад нь татварынхан очиж дарамтлахаар илүү стресс үүсгэнэ. Өрөө төл, битүүмжилнэ, хаана гээд эхлэхээр бухимдлыг нь төрүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс Монголын төр эдийн засаг нийтээрээ хямарчихсан, хэцүү үед хувийн хэвшил, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгээ нэгдүгээрт авч явах хэрэгтэй. Тэгэхгүй дарамталсаар байгаад нийгмийг авч яваа бизнесийн салбарынхан “саваад” уначихвал улам хэцүү байдалд орно.
 
-Энэ өр 2012-2013 онуудад үүссэн гээд байгаа. Тухайн онуудад нь барагдуулж болоогүй хэрэг үү?
 
-Наадах чинь худлаа. 2012 оны төсөв ямар байсныг хүн бүр мэднэ. Урсгал төсөв ашигтай, эдийн засгийн өсөлт 17.8 хувьтай, өр авлагагүй байсан. Харин ч төсвийг хааш нь зарцуулах вэ гэж яригддаг байсан. Тэгсэн өнгөрсөн гуравхан жилийн хугацаанд зөвхөн гадаад өр нь 21 тэрбум доллар хүрлээ.
 
Яг үнэндээ Засгийн газар бонд гэж гаргасан. Түүнийг нь банкууд худалдаад авчихсан. Буцаагаад банкуудаас мөнгөө татъя  гэхээр засгийг мөнгөө төл гэдэг асуудал үүсдэг болчихсон. Өөрөөр хэлбэл Засгийн газар эдийн засгийн чадамжгүйгээс болоод банкууд төрийн мөнгийг хүүлээд, өөрсдөө баяжаад сууж байна. Цаад утгаараа банкууд ч тэр мөнгийг нь гаргах чадваргүй болчихсон. Банкуудын чадвар өдрөөс өдөрт суларч байгаа. Ердөө тойрсон өрийн сүлжээнд орчихсон. Тиймээс бид банкуудыг аль болох хазайлгачихгүйн тулд төсөв, мөнгөний зөв бодлого явуулж байж, тэдгээрийн чадавхийг сайжруулж, хямралыг давах учиртай.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-19 16:59:51
    Таныг дэмждэг шүү. Харин ч шудрага хүн дээ. Дарханчууд мэдхээ. Оролдоод байдаг улс бий л дээ. Тэд нар одооны, аймгийн захиргааг булааж авсан хүмүүс.
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-13 03:03:37
    Бидний төлөө цалингаасаа өөр орлогогүй энэ хулгайч ажиллаж гэнээ Ийм худалч хулгайч нар зайлбал таарна
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-10-13 00:39:21
    БИТГИЙ ҮЛГЭР ЯРИАД БАЙ. УЛС ОРОН, АРД ТҮМЭН ЭЭ ӨРӨНД ОРУУЛСАН ХУЛГАЙЧУУД.
    202.131.230.238
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-10-12 12:18:23
    ХӨӨРХИЙ ДӨӨ МАН-ЫНХАНЫ ЭЭЛЖИТ ДАМШИГЛАЛ.НЯМДОРЖ ОРОН ГЭРГҮЙ БАЙСАН ОДОО ЭНЭ НӨХӨР ЦАЛИНГААРАА 2 ИДЭХГҮЙ ГҮРИЙЖ БАЙГААД ТУРААЛД ОРООД ХЭЦҮҮДЭХ БИЙ ДЭЭ АРД ТҮМЭЭН...
    203.194.114.254
    Мэдэгдсэн Хариулах
  • TUUL 2015-10-12 11:22:38
    ENE MEDREL DARHANCHUUDIIG ULSIIN MUGEER HAHUULDAJ DANS ULAIH SHALTGAAN BOLSN SHUUDEE
    112.72.13.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын нэг иргэн 2015-10-12 11:02:36
    Хахахааа........... Хаянхярваа цалингаас өөр орлогогүй гэнээ. ..................................
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudra 2015-10-12 07:31:22
    Ene nuhurtei holvootoi asuudluud uy bolson be?
    203.169.50.44
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-12 06:51:23
    12 онд энэ АН-ыг яах гэж сонгов оо, харамсаад барахгүй нь ийм мухай арчаагүй, малнууд гэж яаж мэдэхэв дээ, Батүүлээс эхлээд сайхан юм яриад байсан бүгд үлгэр
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ыыы 2015-10-12 06:25:22
    Наад муу дуракууд чинь сонгууль боллоо , гадагшаа яваад өгийшд
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-12 03:19:52
    АН- ынхан л гарахаараа ингэж улсыг дампууруулдаг байхгүй урд нь бас тэгээ биз дээ Хариэ МАХН гарч байж улс орон гайгүй болсон ш дээ
    122.201.24.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-12 03:11:34
    Амаржаргал л байх.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах