Өнөөдөр цусны донорын өдөр
Дэлхий нийт 2004 оноос зургадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн Цусны донорын өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жилийн цусны донорын өдрийг  “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинд өдөрт 800 эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн үеийн хүндрэлээс болж амь насаа алдаж байгаа бөгөөд дийлэнх нь хөгжиж буй орнуудад тохиолддог аж.

Донорын өдрийг улс бүр тэмдэглэхээс гадна нэг улсад нэгдсэн томоохон үйл ажиллагааг нь байгуулдаг. Энэ удаад  Шри Ланк улсын нийслэл Колумб хотод нэгдсэн үйл ажиллагаа болж байгаа аж. Тус улсын Үндэсний цусны алба нь сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өрнүүлж, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион явуулж буй юм байна.

Харин манай улсын хувьд Цусны донорын өдрийг Эрх чөлөөний талбайд “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор доноруудын хамт тэмдэглэж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.