МАН-ын сайд нарыг хөөсөн шиг Засаг дарга нарыг "шахах" бодлого яваад байна уу
Орон нутгуудад МАН-аас сонгогдсон Засаг дарга нарыг унагах ажиллагаа тун амжилттай яваад байна уу, эсвэл “дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэсэн үлгэрийн шинэ загвар яваад байна уу. Учир нь 2012 онд МАН-аас ялалт байгуулж, Засаг дарга болсон аймгийн удирдлагуудыг сонгуулийн өмнөх жилээс л ямар нэгэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, халж сэлгэх болсныг гайхахгүй байх арга алга. 

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргачихаад буй. Үүнийг нь Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрч, баталгаажуулчихаад байна.

Үүнээс харахад АН-ынхан МАН-ыг Засгийн газраас хөөж гаргасантайгаа адил орон нутаг дахь МАН-аас гарсан удирдлагууд руу халдаад эхэлсэн юм биш байгаа гэсэн асуултыг эрхгүй төрүүлнэ. Мэдээж, энэ бүхний гаргалгаа ирж буй 2016 оны Сонгуулийн тактик хэрэгжиж эхэлснийг л илтгэх шиг. . Уг нь тухайн аймаг, сум, дүүрэгт аль нам олонхи болно тэр нь Засаг даргаа томилоод явдаг хууль, журамтай ч АН-ынхан үүний эсрэг бат зогссон бололтой. 
Үүнээс гадна Говьсүмбэр, Дундговь аймгуудад ч энэ явдал давтагдсан байна.
Мөн Дорнод аймгийн МАН-ын дарга аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг нэгэн сумынх нь засаг даргын хамт шүүхээс хууль зөрчин томилогдсон хэмээн буруутгаж эхэлсэн сураг ч дуулдана. 

Тэгэхээр хийсэн алдаа, буруу үйлдэл дээр   нь дөрөөлөн МАН-аас сонгогдсон засаг дарга нарыг огцруулах асуудал нэгэнт эрчээ авсан тул МАН-ын удирдлагууд ч зүгээр суухыг хүссэнгүй бололтой. 

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгээс саяхан Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлчихлээ. 

Уг шаардлагад "Эрх баригчид 2016 оны буюу дараагийн сонгууль эхлэх гэж байхад дөрвөн жилийн өмнөх сонгуулийн маргаан будлианыг шийдвэрлэхгүй зориуд үргэлжлүүлж байна. МАН ялалт байгуулсан орон нутгийн засаглалыг хүлээн зөвшөөрч чадахгүй дөрвөн жилийн турш маргаан үүсгэж, ардчилал, ард түмний шударга сонголтыг шийтгэж, улс төрийн буруу жишиг тогтоолоо. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулсан нь хууль бус болохыг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлаа хуралдуулахгүй байсаар сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусгах гэж байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн хууль бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд та баталгаажууллаа. 

Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль бус шийдвэрийг баталгаажуулан, орон нутагт улстөржилт, иргэдийн дунд талцал хагарал бий болгон ташуур нэмж байна.

Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг шаардаж байна" гэсэн юм. 

Уул нь өнгөрсөн хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө орон нутгийн удирдлагуудыг халаа сэлгээ хийхгүй байхыг анхааруулсан. Хэрэв дураараа Засаг даргаа огцруулж, ажлаас нь чөлөөлөх асуудал оруулж ирвэл хүлээж авахгүй. Ийм асуудал гаргасан албан хаагчдад харин ч дэмжих бус арга хэмжээ авна” гэдгээ тэнэг хүн ойлгохоор ч хэлж байсан. Гэтэл Ерөнхий сайд өнөөдөр арга хэмжээ авах нь бүү хэл өмнөх хэлж ярьснаасаа умартан, харин ч халаа сэлгээг дэмжиж, баталгаа гаргаж өгч байгаа нь юуных вэ. Нөгөө л намаа гэсэн сэтгэл үү.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-12 01:45:59
    Сайханбилэгт өөрийн мэдэл гэж байхгүй, бүх зүйлийг З.Энхболд хийгээд байгаа юм биш үү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-12 01:09:30
    АН зайлаад өгөөсэй
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах