Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 80 м.кв дээш талбайтай орон сууц худалдаж авч байгаа хүмүүсийг 0,8 %-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгнө үү гэж олон иргэд ханджээ.
“Хөнгөлөлттэй зээлийн журамд 80 м.кв буюу энэ хязгаарыг байхгүй болгох, 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц худалдан авбал хүүг нь тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0,9% болгох зэрэг хэд хэдэн хувилбаруудаар санал оруулсан боловч энэ санал дэмжигдээгүй бөгөөд эхний ээлжинд анх орон сууц худалдаж авах гэж буй иргэд болон дундаж орлоготой иргэдрүүгээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлж 80 м.кв-ийн хязгаарыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн” гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас хариулжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн