Улаанбаатарчууд спортоор амьсгалж байна
Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр 10:00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд эхэллээ.

Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршиж байгаа аж.

“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын  клубүүд, спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, Монголын залуучуудын холбоо, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nom 2015-10-10 06:52:48
    Nomiin san zarna 95705545 Huuchinii olon hovor nom romanuud zarna,
    103.9.88.56
    Мэдэгдсэн Хариулах